skip to Main Content

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 10-р сарын 5-ны өдрийн 111-р тогтоолоор “Боловсролын зээлийн сан” болж өргөжиж, зорилтот хөтөлбөрийн үйлчилгээнүүдээс гадна 2018 оны 46 дугаар тогтоолоор журам шинэчлэн батлагдсан ‘’Оюутны хөгжлийн зээл’’ хэрэгжиж эхлэлээ.

Оюутны хөгжлийн зээл:

Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь оюутан, суралцагчийн сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Оюутны хөгжлийн зээлд хамрагдах оюутнууд дараах шаардлагыг хангаж, материалаа бүрдүүлсэн байна.

 Хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй цагийн хичээл судалж,дүгнүүлсэн байх.

 Дүнгийн шалгуур

 

Боловсролын шатлал Бакалавр Магистр Доктор

ЭЕШ оноо 600<

Голч дүн 2.8< 3.2< 3.2<

 Зээл хүсэгчдийн өргөдлийн маягт

 Ирээдүйн зорилгоо тодорхойлж бичсэн ЭССЭ /зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх /

 Иргэний үнэмлэхийн хуулбар

 Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуулбар

 Сургуулийн голч дүнгийн тодорхойлолт

 Төлбөрийн нэхэмжлэлийн эх хувь

 Тухайн улиралд судалж байгаа хичээлийг баталгаажуулсан жагсаалт/багц цагаар/

 

Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламж:

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” 71-р тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Журам батлах тухай” 19-р тогтоолын дагуу буцалтгүй тусламж олгож байна.

Үүнд:

 Бүтэн өнчин суралцагч

 Хөгжлийн бэрхшээлтэй өөрөө (60%)

 Хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх (60%)

 Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч (60%)

 Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийн 70 хувийг, 751-ээс дээш оноо авсан бол 100 хувь

 Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн төлбөрийн буцалтгүй тусламж олгоно.

 

Амьжиргааны зардал олгох дэмжлэг:

Багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуулийн өдрийн ангид амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлга гүйцэтгэх

суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардлыг олгоно.

Бүрдүүлэх бичиг баримт:

 Өргөдөл

 Төрсний гэрчилгээ

 Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж /шинээр элсэгч/

 Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар

 Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар

 Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг

 Эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлох / Засаг даргын тодорхойлолт/

 Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар

 Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан хувь, хугацаа тогтоосон актын хуулбар

 3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт

Энэхүү журам нь хоёр дахь удаагаа бакалаврын, хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчид хамаарахгүй

Замын зардал:

МУ-ын ЗГ-ын 2011 оны 102 тоот тогтоолд “Оршин суугаа газраасаа 500 километр болон түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагчдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн 2 талын зардлыг холбогдох баримтыг нь үндэслэн авто тээврийн хэрэгслийн тарифаар тооцож Сургалтын төрийн сангаас нөхөн олгож байсугай.” гэж заасны дагуу замын зардлын 50%-ыг эргүүлэн олгоно.

Back To Top