1. HUREE PORTAL SITE-ЫН ТАНИЛЦУУЛГА БОЛОН ХИЧЭЭЛ СОНГОЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
Хичээл сонголт хийхийн өмнө HUREE PORTAL SITE-д өөрийн сургуулиас өгсөн ID болон PASSWORD-г оруулснаар хичээл сонгох боломжтой болно.
Алхам 1: Интернэт рүү ороод portal.huree.edu.com гэж бичиж хайлт хийнэ.
Алхам 2: Portal-руу нэвтрэхийн тулд ID хэсэгт сургуулиас өгөгдсөн кодыг оруулна. PASSWORD хэсэгт өөрийн регистрийн дугаарын сүүлийн 8 цифрийг /регистрийн дугаарын урд бичигдсэн 2 үсэг нь орохгүй үлдсэн тоонууд/ оруулна.
Алхам 3: Өөрийн ID болон PASSWORD -г оруулснаар HUREE PORTAL SITE-руу нэвтэрч орох болно.
ХИЧЭЭЛ СОНГОЛТ ХЭРХЭН ХИЙХ ЗААВАР
Алхам 1: Хичээл сонголт хийхийн тулд HUREE PORTAL SITE-н зүүн доод буланд байгаа ХИЧЭЭЛ СОНГОЛТ хэсгийг дарна.
Алхам 2: Дээд талын хайх хэсгээс ТЭНХИМ, КУРС, АНГИ-аа оруулж хайлт хийснээр гарч ирсэн хичээлийг сонгоно.
Тэнхим хэсэгт өөрийн тэнхимийн товчлолыг оруулна.
Курс хэсэгт 1-р курсыг сонгоно.
Анги хэсэгт A, B, C ангиас өөрийн хуваарилагдсан ангийг сонгоно.
Алхам 3: ТЭНХИМ, КУРС, АНГИ-аа оруулсны дараагаар гарч ирсэн бүх хичээлийг нэг нэгээр сонгоно.
Хичээлээ сонгохдоо хөтөлбөрийн доор СОНГОХ гэсэн товчлуурыг дарснаар тухайн хичээлийн хөтөлбөрийн тухай мэдээлэл /цагийн хуваарь, тэнхимийн дугаар, багшийн мэдээлэл/ гарч ирэх ба хамгийн сүүлийн хэсгийн баруун доод булан болох ЭНЭ ХИЧЭЭЛИЙГ СОНГОХ товчлуурыг дарна.
Хичээлээ сонгосний дараагаар МИНИЙ СОНГОСОН ХИЧЭЭЛ хүснэгт гарч ирэх болно.
Алхам 4: Үлдсэн хичээлээ сонгохын тулд ЖАГСААЛТ РУУ БУЦАХ товчлуур дээр дарснаар энэ семестр-д сонгох шаардлагатай хичээлүүдийн хуудас гарч ирнэ. /Өмнөх зааврын дагуу үлдсэн бүх хичээлээ сонгоно./
Алхам 5: Эцэст нь МИНИЙ СОНГОСОН ХИЧЭЭЛ дээр өөрийн сонгосон хичээлүүд гарч ирэх ба баруун доод буланд ХИЧЭЭЛИЙН ХУВААРЬ дээр дарснаар сонгосон хичээлүүдийн цагийн хуваарийг харах боломжтой.
Түүнчлэн HUREE PORTAL SITE-с өөрийн мэдээлэл, хичээлийн дүн, хичээлийн хөтөлбөр, төлбөр зэргийг харах боломжтой.
HUREE PORTAL SITE-ЫН ТАНИЛЦУУЛГА БОЛОН ХИЧЭЭЛ СОНГОЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ /ДҮРС БИЧЛЭГ/
2. ТЭНХИМИЙН БАЙРЛАЛ

“А” – ХҮРЭЭ МХТДС-Н А БАЙР
B1 давхар: Цайны газар, A101~A110, А201~А210, A301~310
“B” – ХҮРЭЭ МХТДС-Н B БАЙР
1 давхар – семенарын өрөө, цайны газар
“C” – ХҮРЭЭ МХТДС-Н С БАЙР
C001~C005, C101~108 байр, C21, Сэжүн хагдан сургалтын төвийн байр