skip to Main Content
WEGO компани, Хүрээ МХТД Сургууль Блокчайн хөгжүүлэх, ашиглах гэрээ байгууллаа

WEGO компани, Хүрээ МХТД Сургууль Блокчайн хөгжүүлэх, ашиглах гэрээ байгууллаа

Блокчэйний гол хөгжүүлэгч компани болох Wego компани 10-р сарын 25-нд Монгол улсын Хүрээ МХТД сургуультай ‘Блокчэйн судалгааны төв’ байгуулахаар тохиролцоонд хүрснээ мэдэгдэв. Энэхүү хэлэлцээр нь – Монгол улсад Блокчэйн хөгжүүлэх, ашиглах – Монгол улсад Блокчэйний сургалт явуулах – Блокчэйн Node серверийн тоног төхөөрөмж хандивлах, цаашид Монгол улсад аж үйлдвэрийн 4-р хувьсгалын тэргүүлэгч байж, Блокчэйнийг бүх төрлийн үйл ажиллагаанд ашиглаж болохуйц хүртээмжтэй болгох зэрэг агуулгыг тусгажээ.
Хүрээ МХТДС нь Монгол улсдаа цорын ганц Мэдээлэл холбооны чиглэлийн хувийн сургууль бөгөөд Улаанбаатар хотоос гадна 400орчим га талбайд шинэ кампус байгуулах, судалгааны хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй байна. Wego компани нь БНСУ дах 20-иод их, дээд сургуулиадтай хамтарч судалгаа, эрдэм шинжилгээний ажил явуулж байна.
Wego компанийн гүйцэтгэх захирал КимЁнги хэлэхдээ ‘Бид Mainnet Rubidium ашиглан дэлхийн бүх үйлчлүүлэгчдээ Блокчэйнийг илүү амар хялбар ашиглах нөхцлийг бий болгохоор ажиллаж байгаа ба үүний нэг алхам нь Монгол дах хамтын ажиллагаа юм.’ гэжээ.
Мөн ‘Mainnet Rubidium нь валют руу чиглэсэн Блокчэйн биш, хэрэглэгчид ашиглахад хялбар платформ хэлбэрийн блокчэйн бөгөөд дэлхий нийтээрээ хувь хүмүүс, улс үндэстнээрээ хамрагдах боломжтой Блокчэйнийг дэлгэрүүлэхээр зорьж байна’ гэжээ.
Back To Top