skip to Main Content
Civil Engineering & Architecture Engineering (Авто зам гүүрийн барилгын инженер & Иргэний ба үйлдвэрийн барилга)

Civil Engineering & Architecture Engineering (Авто зам гүүрийн барилгын инженер & Иргэний ба үйлдвэрийн барилга)

Civil Engineering (Авто зам гүүрийн барилгын инженер)

Авто зам, гүүрийн барилгын инженерийн тэнхимйиг 2012 оны 09 сарын 01 нд шинээр байгуулсан. Байгуулагдаад удаагүй боловч мэргэжлийн 3000 орчим номтой тэнхим, дадлага хийх лабораторийн танхимтай болж өргөжсөн. Манай тэнхимд энэ салбарын зураг төсөл, барилгын төслийн удирдагч, инженерүүд, судлаач шинжээч, профессор багш нар оюутан залуустаа бат бөх суурь мэдлэг олгож байна.

Мэргэжлийн зориулалт
“Авто зам, гүүрийн барилга” чиглэлээр төгсөгч нь авто зам, гүүрийн зураг төсөл боловсруулах, зам барилгын ажил удирдан гүйцэтгэх, хяналт тавих замын материал, хийц бэлтгэх үйлдвэрийг удирдан ажиллуулах, авто замын ашиглалт, үйлчилгээг төлөвлөн зохион байгуулах болон уг чиглэлээр эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба удирдан зохион байгуулах ажил гүйцэтгэхээр бэлтгэгдэнэ.

Тэнхимийн зорилго
Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, авто замын төлөвлөлт, тооцоо хийх, инженерийн шийдэл боловсруулах, зам барилгын ажлын арга технологи, зохион байгуулалтын арга ажиллагааг эзэмшсэн инженерийг бэлтгэх, олон улсын хэмжээнд тэргүүлэгч оюутан суралцагчийг сурган хүмүүжүүлэх.

Сургалтын чиглэл
Монголын нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах мэргэжилтэнг бэлтгэн гаргах зорилгоор доорх мэргэжлийн хичээлүүдийг сургаж эзэмшүүлнэ. Үүнд:
Барилгын механик – Шингэний механик
Хөрсний механик – Инженерийн хэмжилзүй
Гүүрийн байгууламж – Авто замын материал
Авто зам төсөллөлт – Авто замын технологи, зохион байгуулалт
Барилгын эдийн засаг – Барилга, авто замын машин механизм
Төмөр бетон бүтээц – Барилгын менежмент

Төгсөгч нь дараах мэдлэгийг эзэмшүүлнэ
Авто замын төлөвлөтийн элементүүдийн үндсэн мэдлэг, Авто замын байгууламжийн хэвтээ, дагуу, хөндлөн төлөвлөлт, Онцгой нөхцөл дэх авто зам төлөвлөлтийн тооцооны үндсэн зарчим, арга.
Гүүрэн байгууламжийн төрөл, түүний эд ангийн төлөвлөлтийн онол.
Авто замын материалын үндсэн шинж чанар, хольц зуурмаг, цийдмэг бэлтгэх арга технологи, материалын шинж чанарыг турших тодорхойлох арга.
Авто замын шороон далан, хучилт, хиймэл байгууламжийн барилгын технологи, ус зайлуулах систем, барилгын талбайн ажлын төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт
Авто замын ашиглалтын үеийн засвар арчлалтын ажил гүйцэтгэх.
Авто замын байгууламжийн үндэсний болон олон улсын норм норматив, стандарт, техникийн баримт бичгийн тогтолцоо.
Авто тээврийн системийн аюулгүй байдал, экологийн нөлөөлөл.
Геодезийн , геологийн , гидрогеологийн , экологийн эрэл хайгуул.
Авто замын үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт.

 

Architecture Engineering (Иргэний ба үйлдвэрийн барилга)

Барилгын инженерийн анги нь Глобал даяарчилсан үед хэрэгтэй барилгын инженерчлэлийн боловсон хүчин бэлтгэхийг зорьж, онцгой боловсролыг олгоно.
* ABEEK магадлангийн жишигт нийцсэн боловсролын хөтөлбөрөөр сургана.
* 21-р зуунд хэрэгтэй бүтээлч сэтгэлгээтэй инженер(Creative Engineer) бэлтгэнэ.
* Барилгын хийц, угсралт, хүрээлэн буй орчныг нэгтгэсэн технологи(Integrated Technology).
* Дижитал архитектур(Digital Architecture)-ын технологид хөл нийцсэн боловсрол олгоно.
* Загварчлал ба барилга угсралт(Design &Build)-ыг хослуулсан практикд голлосон боловсрол олгоно.

СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ
1-р курсын үйл явц нь Их сургуулийн боловсролыг эзэмшүүлэх, үндсэн хичээлийн явц болон түвшинг дээшлүүлэхийн тулд ерөнхий хичээлийг үндэслэн сургалт явуулна. Барилгын үндсэн зарчмын хичээлийг үзсэнээр барилгын суурь үндсийг сурч, тухайн чиглэлээр өөрийн сонирхож буй зүйлсээ олж мэднэ.
2, 3-р курсын үйл явц нь Барилгын зураг төслийн хичээлийг үзсэнээр зураг төслийн ур чадвараа нэмж, барилгын түүх болон онол, ерөнхий эрдэм (Материал, арга, бүтэц ) гэх мэтээр онолын хичээлийг үзэж барилгын ерөнхий мэдлэгийг авах болно.
4-р курсын үйл явц нь Дадлагын программыг идэвхижүүлэн барилгын бодит туршлагатай болох боломжийг олгох төдийгүй сүүлийн семистрт бэлтгэгдсэн инженерийн хувьд төгсөх төсөл болон төгсөлтийн бүтээл зэргээр өөрийн олж авсан мэдлэгээ улам бататган чадварлаг инженер, aрхитектoр болон төгсөх боломжтой.

Хотын архитектурын, барилга угсралтын тэнхим
Архитектур : Architectural Design
Барилгын Инженер : Architectural Engineering
Яагаад Хүрээ МХТДС -ын архитектурын анги вэ ?
1. Ямар боломж олгох вэ?
– Даяарчилсан боловсролын боломж -БНСУ их сургуульд суралцах боломж
– БНСУ+Монгол олон улсын судалгаа, эрдэм шинжилгээ, төслийн ажилд
оролцох боломж
– Элсэлтийн тэтгэлэгээс гадна тусгай тэтгэлэг авах боломж
– Төгссөний дараа магистраар суралцах, БНСУ компанид ажиллах боломж
2. Хэн заах вэ ?
– Гадаадад суралцсан шилдэг багш нар (БНСУ, АНУ, Европ,Япон)
– Хөгжингүй оронд боловсрол эзэмшсэн ажлын туршлагатай багш нар
– Хөгжингүй орны мэргэжилтэнг урьж лекц сонсох хөтөлбөр
3. Яаж заах вэ ?
– Элссэний дараа өөрт тохирсон мэргэжлээ сонгоно (Архитектур ,Инженер )
– Design & Build : Бодит төсөл дээр ажиллана. (Оюутны загварчилсан
барилгыг бодитоор барьж хэрэгжүүлнэ. Container, Dome гэх мэт )
– 24 цаг хичээллэж болох загварын студитай.
– Гадаад хэлний чадвар сайжирна. (Солонгос хэл дээр хичээл орох гэх мэт)

Төгссөний дараах ажлын байр
Барилгын инженер: Барилгын зураг төслийн компани, Интерьер дизайны компани,
Барилгын удирдлагын компани гэх мэт
Барилгын төрийн ажилтан: Хот хөдөө нутгийн олон нийтийн байгууллагын
тохижуулалт барилгын зөвшөөрөл гэх мэт
Үл хөдлөх хөрөнгийн удирдлага: Эмнэлэг сургууль гэх мэтийн том хэмжээний
барилгын үйл ажиллагааг удирдах
Барилгын чиглэлийн бакалаврын дараах сургалт: Барилгын мэргэжлийн багш

Back To Top