Хүрээ Мэдээлэл Холбооны Технологийн дээд сургууль хиймэл оюун ухааны ангидаа магистрийн элсэлт авч байна.
Хүрээ Мэдээлэл Холбооны Технологийн дээд сургуулиас онцгой чадвартай, хүнлэг, чадварлаг боловсон хүчинг дараах байдлаар шалгаруулна.
- Шалгаруулалтанд оролцогч
- Хүрээ Мэдээлэл Холбооны Технологийн дээд сургуулийн хиймэл оюун ухааны ангийн магистрант байх
- Тэтгэлэг
- 4 семестрийн төлбөрийн зардал, тэтгэлэг
- 1, 2- р семестер сар бүр 300$
- 3, 4 -р семестер сар бүр 400$
- Төгссөний дараа солонгос компанид ажиллах /голч дүнгээр тэргүүлэгч/
- Тавигдах шаардлага
- Монгол улсын боловсролын яамнаас магадлан итгэмжлэгдсэн 4 жилийн их сургуулийн IT тэнхимийн төгсөгч
- Англи болон солонгос хэлний мэдлэгтэй
- Солонгосын ажлын визэнд хамрагдах боломжтой
- Долоо хоногийн 5 өдөр, өдрийн 8 цаг ажиллах боломжтой
- Долоо хоногт 14 цаг гадаад хэл болон мэргэжлийн хичээлд суух боломжтой
- Монголын IT салбарын хөгжилд хувь нэмрээ оруулагч
- Бүрдүүлэх материал
- Анкет
- Өөрийн танилцуулга
- Диплом
- Дүнгийн хуулбар
- Англи хэлний оноо /TOEFL, EILTS/ Солонгос хэлний оноо /TOPIK/
- Бүртгэлийн хугацаа
- 2020 оны 03 сарын 06-ны дотор “Хүрээ” МХТДС-ийн Сургалтын албанд авч ирж өгнө үү.
- Шалгаруулалт
- Бичиг баримт, материал
- Ярилцлага /Ярилцлагын хугацааг тогтсоны дараа оролцогчдод мэдэгдэнэ/
- Бусад
- Бүх хичээлийг солонгос мэргэжилтэн алсын зайн сургалт болон танхимийн сургалтаар явуулна.
- Суралцах хугацаанд солонгос компаний төсөл хийж гүйцэтгэнэ.