skip to Main Content

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ХЭРХЭН ТӨЛӨХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

НИЙТ ШИНЭ ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД:

Бүх элсэгчид 2020 оны 08-р сарын 28-ны өдрийн дотор 1-р семестерийн төлбөр-өө төлснөөр хичээл сонголт баталгаажих болно.

Ингэж төлөхдөө сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан тухайн тэтгэлгийг бүтэн жилийн төлбөрөөс хасаж тооцоод үлдсэн мөнгийг 2 хувааж төлөх боломжтой.

Тухайлбал Хөдөө орон нутгийн элсэгч бол нэг жилийн сургалтын төлбөр болох 3,000,000 төгрөгөөс сургуулиас 50%-н тэтгэлэг авснаар 1,500,000 төгрөгийг төлнө. Үүнийг 2 семестерт хуваавал 750,000 төгрөг болж байгаа ба үүн дээр 130,000 төгрөг нэмээд  /100,000₮ элсэлтийн хураамж, 30,000₮ оюутны хураамж/ 08-р сарын 28-ны дотор 888000 төгрөгийг төлнө.

Хотын элсэгч бол сургуулиас 25%-н тэтгэлэг олгогдож байгаа ба 130,000 төгрөг нэмээд /100,000₮ элсэлтийн хураамж, 30,000₮ оюутны хураамж/ 1,255,000 төгрөгийг 08-р сарын 28-ны дотор төлнө.

ЭЕШ-ны онооны тэтгэлэг авсан бол тухайн тэтгэлэгээ нэг жилийн үндсэн төлбөрөөсөө хасаад үлдэгдлийг 2 хувааж 130,000 төгрөг нэмээд /100,000₮ элсэлтийн хураамж, 30,000₮ оюутны хураамж/ 08-р сарын 28-ны дотор төлнө.

4 жилийн 100%-н тэтгэлэг авсан оюутнууд 08-р сарын 28-ны дотор 130,000 төгрөг /100,000₮ элсэлтийн хураамж, 30,000₮ оюутны хураамж/ төлнө.

ТӨЛБӨР ТӨЛӨХ ДАНС: Төрийн банк- 104100363825.      Хаан банк- 5023322903

ГҮЙЛГЭЭНИЙ УТГА ДЭЭР: оюутны код болох /ID/, нэр, утас-аа бичнэ.

ЯМАР ЭЛСЭГЧ ТӨРИЙН САНГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ:

  1. Бүтэн өнчин
  2. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
  3. Эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бол
  4. Хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  5. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд бакалаврын зэргээр суралцаж буй тохиолдолд 1 хүүхдийн сургалтын төлбөрийн ТӨР ДААНА.

 

Back To Top