Хичээл 10-р сарын 4-г хүртэл онлайнаар орох болсонтой холбогдуулан Google Classroom-ийн ангид тухайн хичээлийн лекц болон даалгаврын тухай мэдээлэл орж байх тул Google Classroom-ийн ангидаа идэвхтэй орцгооно уу! Google Classroom-ийн ангид орохын өмнө өөрийн gmail хаяг болон тухайн хичээлийн кодтой байх хэрэгтэй.
ИНТЕРНЭТЭЭР GOOGLE CLASSROOM-ИЙН АНГИД ОРОХ ЗААВАР:
Алхам 1: Интернэт рүү ороод google classroom гэж бичиж хайлт хийнэ.

Алхам 2: Google classroom-ийн хамгийн дээд талын буланд байрлах нэмэх тэмдэгийг дарснаар create class болон join class гэх сонголтууд гарч ирэх болно.

Алхам 3: Үүний join class-г сонгож багш нарын өгсөн google classroom-д нэвтрэх нууц кодыг оруулна.

Алхам 4: Эцэст нь class code хэсэгт хичээлийнхээ нэвтрэх нууц кодыг оруулснаар тухайн хичээлийн ангид орох болно.


ИНТЕРНЭТЭЭР GOOGLE CLASSROOM-ИЙН АНГИД ОРОХ ЗААВАР /video/: