skip to Main Content

GOOGLE CLASSROOM ТАНИЛЦУУЛГА

Хичээл 10-р сарын 4-г хүртэл онлайнаар орох болсонтой холбогдуулан Google Classroom-ийн ангид тухайн хичээлийн лекц болон даалгаврын тухай мэдээлэл орж байх тул Google Classroom-ийн ангидаа идэвхтэй орцгооно уу! Google Classroom-ийн ангид орохын өмнө өөрийн gmail хаяг болон тухайн хичээлийн кодтой байх хэрэгтэй.

ИНТЕРНЭТЭЭР GOOGLE CLASSROOM-ИЙН АНГИД ОРОХ ЗААВАР:

Алхам 1: Интернэт рүү ороод google classroom гэж бичиж хайлт хийнэ.

Алхам 2: Google classroom-ийн хамгийн дээд талын буланд байрлах нэмэх тэмдэгийг дарснаар create class болон join class гэх сонголтууд гарч ирэх болно.

Алхам 3: Үүний join class-г сонгож багш нарын өгсөн google classroom-д нэвтрэх нууц кодыг оруулна.

Алхам 4: Эцэст нь class code хэсэгт хичээлийнхээ нэвтрэх нууц кодыг оруулснаар тухайн хичээлийн ангид орох болно.

 

ИНТЕРНЭТЭЭР GOOGLE CLASSROOM-ИЙН АНГИД ОРОХ ЗААВАР /video/:

ГАР УТСААР GOOGLE CLASSROOM-ИЙН АНГИД ОРОХ ЗААВАР:

Алхам 1: Гар утаснаас Google classroom-ийн ангид орохын өмнө google classroom аpplication-г утсандаа суулгасан байх хэрэгтэй.

Алхам 2: Google classroom аpplication-рүү ороод доод талын буланд байрлах нэмэх тэмдэгийг дарж join class-г сонгоно.

Алхам 3: Class code хэсэгт багш нарынхаа өгсөн google classroom-д нэвтрэх нууц кодыг оруулж join-г дарна.

Алхам 4: Эцэст нь хичээлийн нэвтрэх нууц кодыг оруулснаар тухайн хичээлийн ангид орох болно.

 

ГАР УТСААР GOOGLE CLASSROOM-ИЙН АНГИД ОРОХ ЗААВАР /video/:

Back To Top