skip to Main Content

2021оны хаврын семистрийн сургалтын төлбөрийн талаарх мэдэгдэл.

Корона19 нөхцөл байдалтай холбоотойгоор сургалтын төлбөр төлөх боломжууд (энэ нь зөвхөн 2021оны хаврын семимтерт хамааралтай )

  1. Төлбөрийг хэсэгчлэн төлөх
  2. Төлбөрийг бүрэн төлөх

* Сургалтын төлбөр төлөх дээрх 2 хувилбарын аль нэгээр төлөөгүй тохиолдолд хаврын семистерт элсэх авах боломжгүй болно.

<2021оны хаврын семистрийн сургалтын төлбөрийг хэсэгчлэн төлөх тухай>

Төлбөр төлөх арга: Хаврын семистрийн төлбөрийг 3хуваан төлж болно.

1-р төлбөр: Хаврын семистер эхлэхээс өмнө (2021он 2сарын28) 300,000 төгрөг төлсөн байх.

2-р төлбөр: Дундын шалгалтын хугацаанаас өмнө нийт сургалтын төлбөрийн 50 хувийг төлсөн байх.

3-р төлбөр: Сүүлийн шалгалтын хугацаанаас өмнө сургалтын төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгах.

 

* 100%-н тэтгэлэгтэй оюутнуудаас бусад бүх оюутнууд 1-р төлбөрийг заавал хийнэ.

* 4-р курсын оюутнууд дипломын урьдчилсан хамгаалалт хүртэл сургалтын төлбөрийн 50 хувийг төлсөн байх, дипломын хамгаалалт гэхэд төлбөрийн үлдэгдлийг төлж дуусгасан байх.

 

<Сургалтын төлбөрийг нэг дор бүрэн төлсөн тохиолдолд үзүүлэх хөнгөлөлт>

Хаврын семистер эхлэхээс өмнө(2021оны 2сарын 28)  сургалтын төлбөрийг нэг дор бүрэн төлсөн тохиолдолд төлбөрөөс 10хувийн хөнгөлөлт үзүүлнэ.

Төлбөрийн хөнгөлөлттэй мөнгөн дүн:.

1-р курс: 1,012,500

2-р курс: 1,350,000

3-р курс: 1,125,000

4-р курс: 1,125,000

* 50%-с дээш сургалтын төлбөрийн тэтгэлэгтэй оюутнууд хөнгөлөлт эдлэх боломжгүй.

* Хөнгөлөлтөөс өмнө сургалтын төлбөр төлсөн оюутнуудын хөнгөлөлтийн зөрүү автоматаар дараагийн семистерийн төлбөрт шилжинэ.

Back To Top