skip to Main Content

ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР 2021

“Хүрээ” МХТДС Гадаад Харилцааны Алба 2021 оны намрын  улиралд БНСУ-д “ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР”-ийн дагуу суралцах хүсэлтэй хоёр болон гуравдугаар курсийн оюутнуудыг бүртгэж эхэллээ.

Доорх бүртгэлийн анкетыг бөглөөд и-мэйлээр явуулаарай. Бусад бичиг баримтыг одоо өгөхгүй байсан ч болно. Сургууль дээр ирэх хэрэггүй шүү.

Доорх шаардлагыг хангасан оюутнууд хавсаргасан бүртгэлийн анкетын файлыг татан авч заасан хугацаанаас өмнө и-мэйлээр өгнө үү! Үүнд:

Тавигдах шаардлага:

  • “Хүрээ”МХТДС-ийн 2 болон 3-р курсийн оюутан байх
  • Дүнгийн голч үнэлгээ 3.0-с дээш байх
  • Төлбөрийн тооцоогүй байх

 

Бүрдүүлэх материал:

  • Оюутан Солилцооны Хөтөлбөрийн анкет
  • Дүнгийн тодорхойлолт / Сургалтын албаас авах/
  • Төлбөр төлсөн тодорхойлолт/санхүүгийн албаас авах/
  • Гадаад паспортын хуулбар
  • Тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолт
  • Топик шалгалтын оноотой бол сертификатын хуулбар

 

Бүртгэлийн хугацаа:

  • 2020 оны 3-р сарын 19-өөс 3-р сарын 28-ний 24 цаг хүртэл
  • Бүртгэлийг дараах и-мэйлээр хүлээн авна: yjkim@huree.edu.mn

 

Шалгалт:

  • 1-р шат – англи, солонгос хэлний бичгийн шалгалт
  • 2-р шат – ярилцлага: англи, солонгос хэл /бичгийн шалгалтад тэнцсэн оюутнууд/

 

Бүртгэлийн анкетыг дараах линкээр татаж авна уу.

https://drive.google.com/file/d/1Ng39GBRBQA6snerw3sV6_eYVOqI7Y43V/view?usp=sharing

Виз мэдүүлэх:

https://drive.google.com/file/d/1VtSXBPetig3nGEXkqbxeE6wZ53CkR9id/view?usp=sharing

Back To Top