Барилгын инженерийн анги нь Глобал даяарчилсан үед хэрэгтэй барилгын инженерчлэлийн боловсон хүчин бэлтгэхийг зорьж, онцгой боловсролыг олгоно.
- ABEEK магадлангийн жишигт нийцсэн боловсролын хөтөлбөрөөр сургана.
- 21-р зуунд хэрэгтэй бүтээлч сэтгэлгээтэй инженер(Creative Engineer) бэлтгэнэ.
- Барилгын хийц, угсралт, хүрээлэн буй орчныг нэгтгэсэн технологи(Integrated Technology).
- Дижитал архитектур(Digital Architecture)-ын технологид хөл нийцсэн боловсрол олгоно.
- Загварчлал ба барилга угсралт(Design &Build)-ыг хослуулсан практикт голлосон боловсрол олгоно.
Сургалтын чиглэл
1-р курсийн үйл явц нь Их сургуулийн боловсролыг эзэмшүүлэх, үндсэн хичээлийн явц болон төвшинг дээшлүүлэхийн тулд ерөнхий хичээлийг үндэслэн сургалт явуулна. Барилгын үндсэн зарчмын хичээлийг үзсэнээр барилгын суурь үндсийг сурч, тухайн чиглэлээр өөрийн сонирхож буй зүйлсээ олж мэднэ.
2, 3-р курсийн үйл явц нь Барилгын зураг төслийн хичээлийг үзсэнээр зураг төслийн ур чадвараа нэмж, барилгын түүх болон онол, ерөнхий эрдэм (Материал, арга, бүтэц ) гэх мэтээр онолын хичээлийг үзэж барилгын ерөнхий мэдлэгийг авах болно.
4-р курсийн үйл явц нь Дадлагын программыг идэвхжүүлэн барилгын бодит туршлагатай болох боломжийг олгох төдийгүй сүүлийн семестрт бэлтгэгдсэн инженерийн хувьд төгсөх төсөл болон төгсөлтийн бүтээл зэргээр өөрийн олж авсан мэдлэгээ улам бататган чадварлаг инженер, aрхитектoр болон төгсөх боломжтой.
Төгссөний дараах ажлын байр
Барилгын инженер: Барилгын зураг төслийн компани, Интерьер дизайны компани, Барилгын удирдлагын компани гэх мэт Барилгын төрийн ажилтан: Хот хөдөө нутгийн олон нийтийн байгууллагын тохижуулалт барилгын зөвшөөрөл гэх мэтҮл хөдлөх хөрөнгийн удирдлага: Эмнэлэг сургууль гэх мэтийн том хэмжээний барилгын үйл ажиллагааг удирдах Барилгын чиглэлийн бакалаврын дараах сургалт: Барилгын мэргэжлийн баг
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 25 hours
- Skill level All levels
- Language English
- Students 15
- Assessments Yes