Манай тэнхим нь бидний амьдарч буй 21-р зуунд тулгамдаж буй хоол хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, дотооддоо шинэ хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад хоол хүнс хэрхэн хүний биед болон дархлааны систэмд нөлөөлөх зэрэг нийгэмд зайлшгүй хөгжих шардлагатай байгаа хүнс хөдөө ах ахуйн салбарт судалгаа шинжилгээ хийх явдал юм.
Манай Хүнсний биотехнологийн тэнхим нь биологи, хими, органик хими, микробиологи хүнсний биотехнологи, генетик, эсийн болон молекул биологийг суурь шинжлэх ухаан болгон судалдаг.
Мөн цаашлаад Хүнсний инженер, Хүнсний боловсруулалт ба хадгалалт, Хүнсний аюулгүй байдал, Хүнсний нэмэлт судлал, Хүнсний хор судлал, Исгэлтийн технологи, Мах Сүү боловсруулах технологи зэрэг мэргэшүүлэх хичээлүүдийг судалдаг.
Онцгойлон үйлдвэрийн дадлагааар Хүнсний биотенологийн ухаанаар тэргүүлдэг улсууд болох Солонгос, АНУ-ын үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн болон мэргэжлийн дадлага хийж, суралцан ирдэг.
Онцлог болон давуу тал
- Гадаад руу оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах
- Тэнхимийн элсэгчийн тэтгэлэг, шилдэг оюутан тэтгэлэг
- FB тэнхим төгссөний дараа солонгост (1+1 жил) суралцах тогтолцоо (хос мэргэжил)
- FB нь өөр мэргэжилтэй холбон суралцах боломжтой (BT+ FB, FN, ME, EL, KL)
Цаашдын зам
- Монголын шинжлэх ухааны хүрээлэн (MAS) Биошинжлэх ухааны хүрээлэн, Химийн лаборатори, Эрүүл мэндийн яам болон Байгаль орчний яамд төрийн албан хаагч / салбар харъяаны лаборатори.
- Эмнэлэг, Эм судлал , Хүнсний компани (MONOS, MON-ENZYM, AP, TESO, MCS Cocacola, Гялс төвд) ажилд орох боломжтой.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 15 hours
- Skill level All levels
- Language English
- Students 7
- Assessments Yes