Интернет Бизнес тэнхим нь Хүрээ МХТДС- ийн ууган тэнхимүүдийн нэг бөгөөд 2007 онд анхны төгсөлтөө хийж өнөөдрийг хүртэл 400 гаруй оюутан, боловсон хүчнийг төгсгөөд байна.
Мэргэжлийн танилцуулга
Мэдээллийн Технологийн хөгжлийг даган Менежментийн шинжлэх ухаан ч гайхалтай үр бүтээмжтэй болж өөрчлөгдөн хөгжсөөр байна. Гүйцэтгэх удирдлагууд өдөр тутмын болоод стратегийн шийдвэрүүдээ мэдээлэл технологид суурилсан арга хэрэгсэл дээр үндэслэн гаргах нь хамгийн хялбар, цаг хугацааны хэмнэлттэй, мөн найдвартай гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Манай Интернет Бизнес тэнхим нь Бизнесийн Удирдлагын мэргэжлийг Мэдээллийн технологитой хавсарсан орчин үеийн энэхүү чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахад, бизнесийн удирдлагыг хамгийн үр өгөөжтэй зохион байгаалахад суралцуулах үндсэн зорилготой юм. Түүнчлэн бизнесийн ухаан, манлайлал, удирдан зохион байгуулах чадваруудад суралцахад туршлагатай олон гадаад багш нар хичээл заадаг нь ихээхэн давуу тал болдог бөгөөд гадаад хэлийг ч мэргэжилийн түвшинд суралцаж чаддаг юм.
Төгсөлтийн дараах ажлын байр
Бизнесийн Удирдлага мэргэжлийн дор Электрон Худалдаа, Мэдээллийн Системийн Удирдлага гэсэн чиглэлээр мэргэшүүлэн төгсгөдөг бөгөөд төгсөгчид Бизнесийн Удирдлага болон Мэдээллийн технологийг өргөн цар хүрээнд суралцсанаар электрон бизнес, цахим худалдаа, худалдаа үйлдвэрлэл, гадаад худалдаа, импорт экспорт, тээвэр зуучлал, бизнес консалтинг, энтертайнмент, мэдээлэл технологийн систем нэвтрүүлэлт гээд олон салбарт ажиллах боломжтой.
Манай Интернет Бизнесийн тэнхимийг төгссөн оюутнууд дараах салбаруудад амжилттай ажиллаж улс эх орондоо хувь нэмрээ оруулсаар байна.
- Цахим худалдаа, цахим бизнес
- Онлайн маркетинг, хөгжүүлэлт
- Банк санхүү
- Логистик, тээвэр зуучлал
- Даатгал
- Маркетинг, борлуулалт
- Хүний нөөц, гүйцэтгэх удирдлага
- Гадаад худалдаа гэх мэт
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 60 hours
- Skill level All levels
- Language English
- Students 32
- Assessments Yes