Тэнхимийн танилцуулга
Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер буюу Биоинженерчлэл гэдэг нь электроник, анагаах ухааны мэдлэг дээр суурилан орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж загварчлах, хөгжүүлэх, ашиглах, угсрах, засварлах үйл ажиллагаа явуулдаг нэгэн цогц инженерийн салбар юм.
Инженерийн суурь мэдлэг болох электроникийг судлахаас гадна эмнэлэгийн салбарт ажилдагийн хувьд анагаах ухааны мэдлэгийг давхар эзэмшдэгээрээ давуу талтай мэргэжил юм. “Хүрээ” Мэдээлэл Холбоо Технологийн дээд сургууль 2009 онд эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер тэнхмийг үүсгэн байгуулж анхны элсэлтээ аван сургалт явуулж эхэлсэн.
Тэнхмийн зорилго
Энэ мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг цаашид үргэлжлүүлэн суралцуулах, анагаах ухааны судалгаа хийх болон мэргэжлийн өндөр чадвартай инженер техникийн мэргэжилтэн бэлтгэн гаргах, чанарын өндөр түвшинд сургалтыг явуулахад оршино.
1. Мэргэжилтний хувьд: Анагаахын салбарын эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын боловсон хүчинг бэлтгэх
2. Олон улсын мэргэжилтэн: Мэргэжлийн ур чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн бэлтгэх үндсэн зорилготой.
3. Манай төгсөгчид эмнэлгийн тоног төхөөрөмжийг засварлах, хөгжүүлэх, зохион бүтээх чадвартай болохоос гадна электроникийн давхар мэдлэгтэй болж төгсдөг.
Багшлах бүрэлдэхүүний хувьд Монгол Улсын Их Сургууль болон Бүгд Найрмдах Солонгос улсын их дээд сургуулийг төгссөн шилдэг багш эрдэмтэд ажиллаж байна.
Төгссөний дараах ажлын байр
Солонгосын нэр хүндтэй их дээд сургуулиудад магистр, докторт суралцах
- Солонгос болон монгол дахь эмнэлгийн тоног төхөөрөмжийн компанид ажилд орох
- Улсын 1, 2, 3-р шатлалын эмнэлэг (хот, дүүрэг, бүсийн оношлогооны төв, аймгийн нэгдсэн эмнэлэг), хувийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийн инженерээр ажилд орох
- Тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч, болон засвар үйлчилгээний компани
- Эрүүл мэндийн яам
- Улсын мэргэжлийн хяналтын газар
Хамтын ажиллагааны байгууллага
- БНСУ-ын Судалгааны Сангийн Шинжлэх Ухаан Технологийг Дэмжих группийн төлөөлөгч
- МОНГОЛЫН ЭМНЭЛГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН НИЙГЭМЛЭГ
- БНСУ-ын анагаах ухааны олон их дээд сургуулиуд
- БНСУ-ын ‘Rokit’ (4D bio print) эрүүл мэндийн компани, ‘True Vine’ Сөүлийн 3D компани
- ‘IMED Technologies’ компани, ‘Chip Design’ компани
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 80 hours
- Skill level All levels
- Language English
- Students 45
- Assessments Yes