
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой зохион байгуулж буй “Миний оролцоот нийгэм” тэмцээний нээлт боллоо
Баянгол дүүргийн цагдаагийн газраас санаачлан зохион байгуулж буй “Миний оролцоот нийгэм” тэмцээний нээлт 2 сарын 14-ний өдөр боллоо. Энэ тэмцээнд Хүрээ МХТДС-ийн Мультимедиа тэнхим хамтран оролцож байгаа ба тэмцээний сонгон шалгаруулалт нь уг тэнхимийн оюутнуудын дунд болох юм.
Тэмцээний хүрээнд Мультимедиа тэнхимийн оюутнууд гамт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх постер, контентуудыг бүтээж, бүтээлийг олон нийтэд хүргэх болно.
БГД-ийн цагдаагийн газраас Мультимедиа тэнхимийн нийт оютнуудад тогтмол гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллүүдийг өгнө. Ингэснээр оюутан залуучуудын энэ чиглэлийн эрх зүйн мэдлэг, мэдээлэл, боловсрол дээшилж, нийгмийн харилцаанд оролцох оролц нь идэвхэжнэ гэж үзэж байна.