Huree University of ICT

БНСУ-ын хөрөнгө оруулалттай дээд сургууль

МЭНДЧИЛГЭЭ

ЗОРИЛГОДОО ХҮРЭХЭД ТАНЬ БИД ТУСАЛНА

ЖОН СҮН ХҮН

Ерөнхий захирал

Ерөнхий захирал, Хуулийн ухааны доктор, профессор, “Дэлхий нийтэд Солонгос хэлийг дэлгэрүүлэх холбоо”-ны тэргүүн.

  • 1993.3-1993.12 Москвагийн их сургуулийн хүндэт профессор
  • 2003.3-2011.2 Солонгос дахь Пэжэ их сургуулийн захирал
  • 2006.5-2010.7 Солонгос хэлийг дэлгэрүүлэх сангийн тэргүүн
  • 2006.5-2010.12 Азийн орнуудын Их, Дээд сургуулиудын захирлуудын форумын тэргүүн

Монголын ард түмэн бол түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны үр удам билээ. Монгол улс нь газар нутгаараа уудам, эрдэс баялгаараа арвин орон юм. Монгол хүн дэлхийд хамгийн ухаалаг, чадавх сайнтайд тооцогддог учраас одоо залуучуудад чанартай боловсрол олговол Монгол улс түүхэнд байсан нэр алдраа дахин сэргээж чадна гэж итгэж байна.

Тиймээс хамгийн эхлээд миний зүгээс сургалтын тэтгэлгийн санг бий болгон сурлагаараа манлайлагч сурагчдыг сургуульдаа 100% тэтгэлэгтэйгээр сургахыг хүсэж байна. Мөн суралцагч оюутнууддаа мэргэжлийн хичээлтэй нь хослуулан гадаад хэл, компьютер дээр суурилсан чадваруудыг түлхүү олгохоос гадна шударга, ажилч хичээнгүй, итгэл үнэмшилтэй, бусдыг хайрлаж тусалдаг иргэн болгож сурган хүмүүжүүлж байна. Хичээл зүтгэл, идэвх чармайлттай оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь 1 жил гадаадад (Солонгос, АНУ гэх мэт улсууд руу) солилцооны оюутнаар сургахаар зорьж байна. Тодорхой хэмжээний болзлыг хангасан төгсөгчдийг 100% тэтгэлэгтэйгээр магистрт суралцуулах болно.

Бид сургуулийн орчин хангамжийг сайжруулан, гадаадын нэр хүндтэй, эрдэмтэн багш нарыг урин ажиллуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ нь Монголын ирээдүйн хөгжилд Хүрээ МХТДС-ийн зүгээс оруулж буй хувь нэмэр болно гэж найдаж байна. Хүрээ МХТДС-тай Монгол улсын хөгжүүлэх гэсэн энэ чухал үүргээ сурагч та бүхэн амжилттай биелүүлээсэй гэж хүсэж байна. Та бүхнийг Хүрээ МХТДС-д элсэн суралцахыг урьж байна.

Why Huree?

Монголын хамгийн шилдэг мэдээлэл холбоо технологийн боловсон хүчин бэлтгэгч их сургууль

Алсын хараа

ТЭТГЭЛЭГЭЭР ТЭРГҮҮЛЭГЧ

2022-2023
410 оюутанд 619,787,900₮


ОЮУТАН СОЛИЛЦООГООР ТЭРГҮҮЛЭГЧ

2024 оны 06-р сарын байдлаар нийт 339 оюутныг суралцуулаад байна

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГААР ТЭРГҮҮЛЭГЧ

БНСУ-ын 64 их сургуулиудтай хамтран ажиллаж байгаа

ТЭТГЭЛЭГ

ОЮУТАН СОЛИЛЦОО

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГААР

Хүрээ мэдээлэл холбоо технологийн дээд сургуулийн алсын хараа болон менежментийн стратеги

Эрхэм зорилго /
Алсын хараа

Эрхэм зорилго

Мэдлэг, соёлын эх үүсвэр болсон дэлхийн хэмжээний нэр хүндтэй их сургууль болох

Алсын хараа

Монголын хамгийн шилдэг мэдээлэл холбоо технологийн боловсон хүчин бэлтгэгч их сургууль

Сургалтын чиглэл

Глобал иргэнийг төлөвшүүлэх

Харилцах, зохицох чадварыг хөгжүүлэх

Мэргэжлийн ур чадвар болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх

Шинийг эрэлхийлэн санаачлах сэтгэлгээг хөгжүүлэх

Үнэт зүйл

Логикоор сэтгэх ур чадварыг хөгжүүлэх

Инновацид суурилсан мэдлэг эрэлхийлэх

Бүтээлч сэтгэлгээгээр асуудлыг шийдвэрлэх

Хийж хэрэгжүүлэх

Стратегийн чиглэл

Өсөлт хөгжлийг дэмжих сургалтын орчныг бүрдүүлэх

Сургалт, судалгааны ур чадварыг дээшлүүлэх

Бусдыг дэмжих хүндэтгэх соёлыг түгээх

Менежментийн бүтээмжийг дээшлүүлэх

ХҮРЭЭ МХТДС-ИЙН БҮТЭЦ