
Хиймэл оюун ухааны ангидаа магистрийн элсэлт авч байна
- Posted by huree
- Categories Advertisement, News
- Date January 20, 2021
Хүрээ Мэдээлэл Холбооны Технологийн дээд сургуулиас онцгой чадвартай, хүнлэг, чадварлаг боловсон хүчинг дараах байдлаар шалгаруулна.
Шалгаруулалтанд оролцогч
Хүрээ Мэдээлэл Холбооны Технологийн дээд сургуулийн хиймэл оюун ухааны ангийн магистрант байх
Тэтгэлэг
4 семестрийн төлбөрийн зардал, тэтгэлэг
1, 2- р семестер сар бүр 300$
3, 4 -р семестер сар бүр 400$
Төгссөний дараа солонгос компанид ажиллах /голч дүнгээр тэргүүлэгч/
Тавигдах шаардлага
Монгол улсын боловсролын яамнаас магадлан итгэмжлэгдсэн 4 жилийн их сургуулийн IT тэнхимийн төгсөгч
Англи болон солонгос хэлний мэдлэгтэй
Солонгосын ажлын визэнд хамрагдах боломжтой
Долоо хоногийн 5 өдөр, өдрийн 8 цаг ажиллах боломжтой
Долоо хоногт 14 цаг гадаад хэл болон мэргэжлийн хичээлд суух боломжтой
Монголын IT салбарын хөгжилд хувь нэмрээ оруулагч
Бүрдүүлэх материал
Анкет
Өөрийн танилцуулга
Диплом
Дүнгийн хуулбар
Англи хэлний оноо /TOEFL, EILTS/ Солонгос хэлний оноо /TOPIK/
Бүртгэлийн хугацаа
2021 оны 03 сарын 20-ны дотор “Хүрээ” МХТДС-ийн Сургалтын албанд авч ирж өгнө үү.
Шалгаруулалт
Бичиг баримт, материал
Ярилцлага /Ярилцлагын хугацааг тогтсоны дараа оролцогчдод мэдэгдэнэ/
Бусад
Бүх хичээлийг солонгос мэргэжилтэн алсын зайн сургалт болон танхимийн сургалтаар явуулна.
Суралцах хугацаанд солонгос компаний төсөл хийж гүйцэтгэнэ.
Previous post
WEGO компани, Хүрээ МХТД Сургууль Блокчайн хөгжүүлэх, ашиглах гэрээ байгууллаа
January 20, 2021