Back

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Хүрээ МХТДС нь 2002 оны 9-р сард гурван мэргэжил 90 оюутантайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн билээ. Одоогийн байдлаар дөрвөн факультет 16 мэргэжлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэхийн хамт магистрантурын сургалт явуулдаг. Манай сургууль нь 60 гаруй багш, 1400 гаруй оюутантай ба дэргэдээ 400 гаруй сурагчтай дунд сургуультай юм. Мөн сургуулийн талбайн үндсэн барилга нь 10,000 кв.м бөгөөд шинэ цогцолборт газар нь 1,000,000 кв.м талбайтай ба одоогийн байдлаар 6400 кв.м талбайтай гурван барилгатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

2002 он

03.29 БСШУЯ-аас Электроникийн инженер, Мэдээлэл холбоо, Программ хангамжийн мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх зөвшөөрөл авав.

04.28 Хүрээ МХТДС-ийн захирлаар Ким Ён Квон томилогдов.

09.03 Сургууль байгуулагдсаны ёслолын ажиллагаа болон хичээлийн шинэ жилийн нээлт болов. Сургалт хариуцсан дэд захирлаар Thomas Chung томилогдов.

2003 он

01.29 Захиргаа хариуцсан дэд захирлаар И Сан Гю томилогдов.

03.18 БНСУ-ын Кван Үн Их сургуультай сургалтын хамтын ажиллагаа явуулах болов.

03.29 Хүрээ МХТДС-ийн барилгын цогцолборын шав тавих ёслолд Монгол улсын ерөнхий сайд Н.Энхбаяр оролцов.

06.08 Соёлын төвийн барилгын ажлыг эхлүүлэв.

07.18 Brassband хөгжмийн клуб нээв.

07.25 Thomas Chung дэд захирлын алжлаа хүлээлгэн өгөв.

09.03 Сургууль байгуулагдсаны нэг жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов. БСШУЯ-аас Мультмедиа, Интернет бизнэсийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх зөвшөөрөл авч мөн Программ хангамжийн мэргэжлээр нэмж 30 оюутан элсүүлэв.

09.04 Сургууль байгуулагдсаны нэг жилийн ойд зориулсан “It and Human” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болов.

12.30 АНУ-д Huree ICT Fundation байгуулагдав. /Тэргүүлэгч: Ким Жүн Жон/

2004 он

02.19 Сургуулийн сүлд дуу зохиогдов. /Үг: Б.Лхагвасүрэн, Ая:Жанчив/

04.29 Оюутны байрны барилгийн ажлыг эхлүүлэв.

05.12 Баруун аймгийг хамарсан “Хүрээ” Компьютерийн анхдугаар олимпиадыг Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулав.

05.21 Захирал Ким Ён Квон БНСУ-ын Кван Үн Их сургуулын Хүндэт Доктор болов.

05.31 UNDP-тай хамтран “Web award”-ийн шагнал гардуулах ёслолыг зохион байгуулав.

06.09 Захиргаа хариуцсан дэд захирлаар И Хи Сан томилогдов.

08.25 Сургууль байгуулагдсаны 2 жилийн ойд зориулсан “ICT Strategy Seminar” семинар зохион байгуулав.

09.03 Сургууль байгуулагдсаны 2 жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов. / тэнхим тус бүр 60 оюутан элсүүлэн авч нийт 300 оюутантай болов./

09.05 Оюутны байр ашиглалтанд орж шинэ байранд нүүж оров.

2005 он

05.06 Баруун 5 аймгийг хамарсан “Хүрээ” Компьютерийн 2-р олимпиадыг Гов-Алтай аймагт зохион байгуулав.

05.14 3-р курсын 45 оюутан БНСУ-д танилцах дадлага хийв.

07.25 Оюутны байрны нээлтийн ёслол.

09.02 Сургууль байгуулагдсаны 3 жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов. Мөн БСШУЯ-аас Биотехнологийн мэргэжлийн зөвшөөрөл авч нийт 360 оюутантай болов.

09.13 “Интернэт ашиглах технологи” сэдвээр БНСУ-ын Мэдээлэл  Холбоо Харилцааны Яамтай хамтран Олон улсын семинар зохион байгуулав.

12.16 Оюутны болон Соёлын төвийн байрыг мэргэжлийн комисст оруулж хүлээж авав.

2006 он

05.05 Баруун 5 аймгийг хамарсан “Хүрээ” компьютерийн 3-р олимпиадыг Баян-Өлгий аймагт зохион байгуулав.

06.10 Анхны төгсөлтөөр бакалаврын зэргийг 56, магистрын зэргийг 2 оюутан тус тус авав.

06.26 Тэ Хан Электроникийн холбоотой хамтран “ICEIC 2006” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав.

07.30 Өсвөр насныханд зориулсан “Mission Conference” бага хурал тус сургууль дээр зохион байгуулагдав.

09.05 Сургууль байгуулагдсаны 4 жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов.

11.13 Сонгион хайрхан дүүргийн нутагт сургалтын полигон байнуулахаар авав.

2007 он

01.08 Захирал Ким Ён Квон МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медиалаар шагнуулав.

02.07 Оюутны байрны өргөтгөлийн нээлтийн ёслол болов.

03.27  Дэд өртөөний барилгын ажил дуусав.

05.14 Баруун 5 аймгийг хамарсан “Хүрээ” Компьютерийн 4-р олимпиадыг Ховд аймагт зохион байгуулав.

06.07 Сургуулийн хоёр дахь төгсөлтөөр бакалаврын зэргийг 98, магистрын зэргийг 5 оюутан тус тус авав.

07.31 И Сан Гю дэд захирал ажлаа хүлээлгэн өгөв.

09.03 Сургууль байгуулагдсаны 5 жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов.

09.06 Сургууль байгуулагдсаны 5 жилийн ойд зориулсан “Toward Knowledge Society” олон улсын бага хурал болов

09.06 Номын сангийн байрны барилгын ажлыг эхлүүлэв.

10.22 4-р курсын 60 оюутан БНСУ-д танилцах дадлага хйихээр явав.

2008 он

01.04 Ким Ён Квон захирал PAUA(Cambodia) хуралд оролцов.

02.22 Ким Ён Квон захирал ШУТИС-ийн Хүндэт доктор цолоор өргөмжлөв.

04.11 Биотехнологийн ангийн 14 оюутан БНСУ-д 3 сарын турш үйлдвэрийн дадлага хийв.

05.01 Баруун 5 аймгийг хамарсан “Хүрээ” Компьютерийн 5-р олимпиадыг Завхан аймагт зохион байгуулав.

06.04 Гурав дахь төгсөлтөөр бакалаврын зэргийг 136,  магистрын зэргийг 3 оюутан тус тус авав.

06.05 Тус сургууль нь БСШУЯ-аас магадлан итгэмжлэгдэв.

06.20 Тус сургуулиас “Information Conference” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.

09.01 Акад, Профессор Ч.Авдай сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирлаар томилогдов.

09.03 Сургууль байгуулагдсаны 6 жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов.

09.23 Квак Мин Сү багшийн дурсгалыг хүндэтгэх ёслол болов.

10.03 Сургуулийн 6 дахь хичээлийн шинэ жилд зориулсан ICT семинар зохион байгуулав.

10.14 Номын сангийн барилгын нээлтийн ёслол болов.

10.26 тус сургуулийн багш нар БНСУ-ын их сургуулиудад зочилж туршлага судлав.

12 сар. БСШУЯ-аас Сэргээгдэх эрчим хүчний инженер, (D520700), Техник технологийн орчуулагч (Солонгос хэл D220300), мэргэжлүүдийг шинээр нээх зөвшөөрөл олгов.

2009 он

03 сар Хувийн их дээд сургуулиудын холбоонд элсэв.

05.18 Баруун 5 аймгийг хамарсан “Хүрээ” Компьютерийн 6-р олимпиадыг Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулав.

06 сар БСШУЯ-аас “Эмнэлгийн тоног төхөөрөмж” (D523600),Техник технологийн орчуулагч (Англи хэл D220300) мэргэжлүүдийг шинээр нээх зөвшөөрөл олгов.

06.04 Дөрөв дэх төгсөлтөөр бакалаврын зэргийг 162, магистрын зэргийг 11 оюутан тус тус авав.

06.06 БНСУ-ын “Пэжэ” их сургуультай хамтын харилцаа тогтоов.

06.15 Пэжэ их сургуулийн хэлний төв нээв.

09.03 Сургууль байгуулагдсаны 7 жилийн ой болон хичээлийн шинэ жилийн нээлт болов.

11.26 БНСУ-ын “Конян их сургууль”- тай хамтран ажиллах гэрээ байгуулав.

2010 он

03.04 Online сургалт болон Солонгос улсад салбар сургууль нээх зөвшөөрөл авав.

04.06 “Хүнсний биотернологи”, ”Хоол хүнс, тэжээхүйн ухаан” мэргэжлүүдийг шинээр нээх зөвшөөрөл авав.

04.07 БНСУ-ын “Сүнмён” эмэгтэйчүүдийн сургуультай хамтрын ажиллагааны гэрээ байгуулав.

04.08 Пэжэ их сургуулийн захирал Жон Сүн Хүнийг удирдах зөвлөлийн даргаар томилов.

04.12 Ражив Ганди-ийн нэрэмжит “Үйлдвэрлэл Урлалын Сургууль” хамтын харилцаа тогтоов.

04.27 АНУ-ын “Medwest” их сургуультай хамтрын ажиллагааны гэрээ байгуулав.

05.24 Докторын зэрэг олгох 4 мэргэжлийн зөвшөөрөл авав. Үүнд:

-Электроник автоматик

-Компьютерийн программ хангамж

-Бизнесийн менежмент

-Мультмедиа холбооны технологи

05 сар Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Жон И Сын, Жейси Жей Ким нарт “Хүрээ” МХТДС-ийн хүндэт докторын цол олгов.

06.03 Тав дахь төгсөлтөөр бакалаврын зэргийг 156, магистрын зэрэг 1 оюутан авав.

2011 он

03 сар Иргэний ба үйлдвэрлэлийн барилга, Авто замын барилгын инженер бэлтгэх зөвшөөрлийг БСШУЯ-аас авав.

03 сар “Хүрээ” МХТДС-ийн захирлаар др, проф. Жон Сүн Хүн томилогдов.

04 сар БНСУ-ын “Ханбат” их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

05 сар БНСУ-ын иргэн Рее Сан Хи сургуулийн “Хүндэт доктор” цолоор өргөмжлөгдөв.

05 сар Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар проф Ким Ён Квон “Алтангадас” одонгоор шагнагдав.

06 сар Зургаа дахь төгсөлтөө хийж бакалаврын зэргийг 126 төгсөгч авав.

Нийслэлийн ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж тус сургуулиуд дээр оюутнуудын тусламжтайгаар солонгос хэлний дугуйлан ажиллуулах болов.

Эрх бүхий 5 байгууллагын судалгаагаар “Хүрээ” Мэдээлэл Холбооны Технологийн дээд сургууль нь монгол улсын “Топ 10” их дээд сургуулийн нэгээр шалгарав.

07 сар Мэдээлэл, холбооны мэргэжлийн хүмүүст олон улсын түвшний эрх /сертификат/ олгох сургалт явуулах гэрээг Монгол улсын харилцаа холбооны зохицуулах газар, БНСУ-ын Мэдээлэл холбооны газар, БНСУ-ын сертификат сургалт эрхлэх холбоо “Хүрээ” МХТДС-ийн хооронд байгуулав.

09 сар Сургуулийн удирдлагын бүтцэд өөрчлөлт оруулж Оюутны албыг бие даалган байгуулав.

09 сар Сургуулийн дэргэд хүн эмнэлгийн салбарыг байгуулж доктор, профессор саймонд хариуцуулан ажиллуулав.

10 сар Сургуулийн хэмжээнд мөрдөх Дүрэм журмын эмхэтгэлийг хэвлэн гаргав.

2012 он

07 сар Эдийн засаг, хөгжил, гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захирал Др,проф И Чонг ажлаасаа чөлөөлөгдөв.

09 сар Сургууль байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан дэд захирал Др , проф Ч.Авдай “Шинэ зууны мэргэжилтэн бэлтгэх уурхай” нэртэй 8 х.х ном бичиж хэвлүүлэв.

09 сар Сургуулийн 10 жилийн ойд зориулан оюутны урлагийн наадам зохион явуулав.

09 сар Сургуулийн 10 жилийн ойд зориулан Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг “Нөөц баялгийг ашиглах” сэдвээр хийв.

10 сар Сургууль байгуулагдсаны 10 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэв.

11.05 Хамтын ажиллагаатай дунд сургуулийн захирал, сургуулийн зөвлөгчдийн зөвлөгөөнийг зохион явуулав.

11.10 Сургууль хоёрдахь магадлан итгэмжлэлд орохоор шалгуур үзүүлэлтүүдийн хэрэгжилтийн тайланг бичиж эхлэв.

12 сар Сургуулийн удирдах зөвлөлийн даргаар Сун Жа томилогдов.

2013 он

02 сар Сургууль 250 компьютер шинээр хүлээн авч лабораториуд болон багш, ажилтны өрөөнүүдэд байгаа компьютерийг шинэчилэв.

03 сар Тэнхим багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын үзэсгэлэн, үзлэг зохион байгуулав.

04 сар Багш оюутны ээлжит эрдэм шинжилгээний бага хурлыг хийж илтгэлүүдээр сургуулийн эрдэм шинжилгээний бичгийн 5 дахт лугаарыг гаргав.

05 сар Монголын их дээд сургуулиудын консерциумын гишүүнээр элсэв.

06 сар Найм дахь төгсөлтөө хийж бакалаврын 162, магистрын зэргийг 9 хүн авав.

11.05 Хамтын ажиллагаатай дунд сургуулиудын захирал, сургуулийн удирдах зөвлөлийн гишүүдийн уулзалт зохион байгуулав.

11.10 Сургууль 2 дахь удаагаа магадлан итгэмжлүүлэхээр шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийн тайланг бичиж Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд хүлээлгэн өгөв.

2014 он

03 сар Тэнхим, багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын үзэсгэлэн, үзлэг зохион байгуулав.

04 сар Багш, оюутны ээлжит эрдэм шинжилгээний бага хурлыг хийж илтгэлүүдээр сургуулийн эрдэм шинжилгээний бичгийн 7 дахь дугаарыг гаргав. Багш нарын эрдэм шинжилгээний бага хуралд монголын цахилгаан холбоо компани, ШУТИС-ийн МХТС-ийн ажилтан , багш, профессорууд илтгэл тавьж оролцов.

04 сар “Хүрээ” МХТДС-ийн харъя оффис БНСУ-д байгуулагдав.

04 сар Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж багш, ажилтан, оюутнуудын төлөөллийг оруулав.

05 сар Баруун таван аймгийг хамарсан “Хүрээ” компьютерийн 11-р олимпиадыг Увс аймагт зохион явуулав.

05 сар БНСУ-ын YTN телевиз тус сургуульд телевизийн явуулын лаборатори бэлэглэв.

06 сар Ес дэх төгсөлтөө хийж бакалаврын 168, магистрын зэргийг 4 төгсөгчдөд олгов.

05-06 сар Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчид ирж ажиллав.

06 сар Сургуулийн удирдах зөвлөлийн дарга Сун Жа БНСУ-аас хүрэлцэн ирж сургуулийн удирдлага, багш нартай уулзалт хийв.

07 сар БШУЯ-ны шийдвэрийн дагуу бакалавр бэлтгэх 16, магистр бэлтгэх 7 хөтөлбөрийг шинэчилэв.

12.09 Миний мөрөөдөл гар зургийн уралдааныг бүрэн дунд сургуулийн сурагч нарын дунд зохион байгуулсанд 156 сурагч оролцов.

12.30 Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр хоёр дахь удаагаа магадлан итгэмжлүүлэв.

2015 он

01 сар Элсэлтийн ерөнхий шалгалтын программ зохиож ашиглалтанд оруулав.

01-05 сар “Мөрөөдлөө биелүүлэе- Хүрээ 2015 он” үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг Ариг стүдитэй хамтран зохион байгуулж нийт 8 элсэгч 4 жилийн төлбөрөөс 100% чөлөөлөх тэтгэлэг олгов.

03 сар Баруун 5 аймгийг хамарсан “Хүрээ” компьютерийн 12-р олимпиадыг Завхан аймагт зохион байгуулав.

03 сар БНСУ-аас core 2 duo процессортой, 2gb санах ойтой 40 ширхэг компьютерийг бэлэглэж тус сургуулийн 209 тоот өрөөг лаборатори болгон тохижуулав.

03-07 сар Сургуулийн элсэлт сурталчилгааны ажлыг хөдөө орон нутагт хийх төлөөлөгч нараар тус сургуулийн багш ажилтнуудыг томилон ажиллуулав.

04 сар “Хүрээ” компьютерийн 13-р олимпиадыг Эрдэнэт хотод зохион байгуулав.

06 сар Арав дахь төгсөлтөө хийж бакалаврын 172, магистрын зэргийг 9 төгсөгчдөд олгов.

09 сар Солонгос улсын 20 гаруй их дээд сургуулиудтай нэгэн зэрэг хамтын ажиллагааны гэрээ байгуулж олон улсын эрдэм шинжилгээний хурлыг сургууль дээрээ амжилттай зохион байгуулав.

2016 он

06 сар Архитектурын бакалаврын хөтөлбөр /073102/, Компьютерийн ухаан/F06130101/, Электрон системийн автоматжуулалт/F07140102/ докторын хөтөлбөрийн тусгай зөвшөөрөл авав.

06 сар Арван нэгдэх төгсөлтөө хийж бакалаврын 255, магистрын зэргийг 12 төгсөгчдөд олгов.

06 сар Оюутны кофе шопийн барилгыг Хичээлийн А байх, С байрын дунд барьж хүлээлгэж өгөв.

01-07 сар core i7, i5 процессортой, 4gb санах ойтой 31 ширхэг компьютер БНСУ-аас хандиваар ирж 204 тоот өрөөнд байрладаг лабораторийн компьютеруудийг шинэчилэв.

01-07 сар core i7 процессортой, 4gb санах ойтой 12 ширхэг компьютер БНСУ-аас хандиваар ирж 210 тоот өрөөнд байрладаг лабораторийн компьютеруудийг шинэчилэв.

01-07 сар core 2 duo процессортой, 2gb санах ойтой 12 ширхэг компьютер БНСУ-аас хандиваар ирж 211 тоот өрөөнд байрладаг лабораторийн компьютеруудийг шинэчилэв.

01-07 сар core 2 duo процессортой, 2gb санах ойтой 20 ширхэг компьютер БНСУ-аас хандивлав.

08 сар Тус сургуулийн Компьютерийн ухааны тэнхмийн багш Ж.Цогбаяр, англи хэлний тэнхмийн багш Ж.Пүрэвханд нар докторантурын хөтөлбөрт суралцахаар Бүгд Найрамдах Солонгос улсыг зорив.

09 сар Оюутны урлаг, спортын уламжлалт наадмыг зохион байгуулав.