Menu
president02

Ерөнхий захирал       ЖОН СҮН ХҮН

Түүхэнд хамгийн том Эзэнт гүрнийг байгуулж чадсан Чингис хааны үр удам билээ. Монгол орны газар нутаг уудам, эрдэс баялаг арвин юм. Монгол хүн дэлхийд хамгийн ухаалаг, чадавх сайтайд тооцогддог. Харин одоо сайн боловсролоор хүмүүжүүлбэл Монголын түүхэнд байсан нэр алдар дахин сэргэх болно.
Үүний тулд хамгийн эхлээд миний зүгээс сургалтын тэтгэлгийг бий болгон сурлагаар тэргүүлэгч сурагчдыг сургуульдаа 100% тэтгэлэгтэйгээр сургахыг хүсч байна. Мөн суралцагч оюутнууддаа мэргэжлийн хичээлтэй нь хамтатган гадаад хэл, компьютерийг түлхүү заахаас гадна шударга зан чанар, ажилч хичээнгүй итгэл үнэмшилтэй байх, бусдыг хайрлаж үйлчлэх талаар зааж сурган хүмүүжүүлж байна. Хичээл зүтгэл, идэвх чармаалттай оюутануудыг суралцаж байх хугацаанд нь 1 жил гадаадад ( Солонгос, АНУ…) солилцооны оюутнаар сургахаар зорьж байна. Тодорхой хэмжээний болзлыг хангасан төгсөгчдийг 100% тэтгэлэгтэйгээр магистрантурт суралцуулах болно.
Бид сургуулийн орчин хангамжийг сайжруулан, гадаадын нэр хүндтэй, эрдэмтэн багш нарыг урин ажиллуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ нь Монголын ирээдүйн хөгжилд Хүрээ МХТДС-ийн зүгээс оруулах хувь нэмэр болох юм. Хүрээ МХТДС энэ үүрэгээ амжилттай биелүүлэхэд сурагч та бүхнийг Хүрээ МХТДСд элсэн суралцахыг урьж байна.

Ерөнхий захирлийн үйл ажиллагаа
Ерөнхий захиралтай Солонгос Улсад хийсэн ярилцлага.