Back

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хүрээ МХТДС-ийн оюутнууд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг “Эрүүл мэндийн төв”-өөс авах боломжтой.

Эрүүл мэндийн даатгалд хамруулах

Вакцинжуулалтын аян

Цус бэлэглэх аян

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОЮУТНУУДАД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын суралцах боломж, орчин нөхцлийг бүрдүүлэх, дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх ажлыг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулдаг.

МУИС-ийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй оюутанд хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд анхаарч “Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ”-г албан ёсоор хийлгэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд зориулан дараах үйлчилгээг үзүүлдэг:

• Төрийн буцалтгүй тусламжид хамруулах
• Боловсролын зээлийн үйлчилгээнд хамруулах
• Оюутны дотуур байранд давуу эрхтэй сонголт хийлгэх
• Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх /эрүүл мэндийн үзлэг оношилгоо, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа/
• Хэрэглэгчийн эрэлт, хүсэлт, хэрэгцээнд суурилсан дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх
• Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан өдөрлөг
• Бусад