Menu

Хүрээ дээд сургуулийг сонгон суралцах бас нэгэн шалтгаан бол яахын аргагүй “Study Abroad” буюу “Гадаадад Суралцах Хөтөлбөр” байдаг. Олон ч оюутнууд энэхүү хөтөлбөрөөр Хүрээ сургуулийг андахгүй болсон байхаас гадна Хүрээ дээд сургуулийн гадаадад суралцагчдын холбоо хүртэл байгуулагдсан байна.

Сүүлийн хоёр жилийн судалгаанаас харахад Хүрээ дээд сургууль нь гадаадын их дээд сургуульд суралцагчдынхаа тоогоор тэргүүлж яваа бөгөөд жил ирэх тусам суралцагч оюутнууд гадаадад суралцаж мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн ач тусыг улам их мэдэрсээр байна. Одоогийн байдлаар БНСУ, АНУ, ОХУ, Индонез, Филлипин улсын 100 гаруй ИХ ДЭЭД СУРГУУЛЬ, ИНСТИТУТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГҮҮД-тэй хамтын ажиллагаатай ажиллаж оюутан болон багшлах боловсон хүчний мэдлэг боловсрол, туршлагыг дээшлүүлж боловсролын зэргийг нэмэгдүүлэхийн тулд “Гадаадад Суралцах
Хөтөлбөр”-ийг БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН түвшинд хэрэгжүүлж байна. Тус сургуулийн оюутнууд Солонгос хэлний мэдлэг арай илүү сайн байдагт тулгуурлан Солонгос улсын их дээд сургуульд ТУХАЙН УЛСЫН ЗАРДЛААР эсвэл ТУХАЙН СУРГУУЛИЙН ЗАРДЛААР суралцах тохиолдол их байдаг. Жишээлбэл, 2003-2016 оны байдлаар харахад 10 БАГШ ДОКТОРЫН СУРГАЛТАНД, 60 ТӨГСӨГЧ ОЮУТАН МАГИСТРАНТУРТ, 10 ОЮУТАН БАКАЛАВРТ, 250 СУРАЛЦАГЧ ОЮУТАН оюутан СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ тэтгэлэгтэйгээр хамрагдсан байгаа юм. Суралцагч оюутнууд тухайн орны их дээд сургуульд суралцаж байх хугацаандаа сургалтын амжилт гаргахаас гадна оюутантай холбогдсон олон янзын үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцож Хүрээ дээд сургуулийн нэрийг гаргахаас илүүтэйгээр МОНГОЛ УЛСЫНХАА нэр хүндийг өндрөөс өндөрт өргөж явна. Хүрээ дээд сургуулийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд хэрэгждэг олон улсын чанартай хөтөлбөрүүдээс цухас дурдвал:

1. ОЛОН УЛСЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР (INTERNATIONAL EXCHANGE PROGRAM): Тус хөтөлбөрийн хүрээнд Хүрээ дээд сургуулийн 2 болон 3-р дамжааны оюутнууд хамрагдаж өөрийн мэргэжлийн дагуу олон улсын их дээд сургуулиудад нэг хичээлийн жил суралцана. Орохлаөбохлөохрлө

2. 2+2 ХАМТАРСАН ХӨТӨЛБӨР (2+2 PROGRAM): Уг хөтөлбөр нь БНСУ-ын Ханннам их сургууль, Канын Вонжу Үндэсний их сургууль, Гачон их сургуулиуд дээр хэрэгжих бөгөөд Хүрээ дээд сургуульд тасралтгүй 4 улирал суралцаж, ТОПИК шалгалтын 3-р зэргээс дээш үнэлгээ авсан оюутнууд хамрагдана.

3. ШИЛЖИН СУРАЛЦАХ ХӨТӨЛБӨР (TRANSFER PROGRAM): Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хүрээ дээд сургуулийн аль ч дамжааны оюутан Хүрээ дээд сургуулиас Солонгос улсын хамтын ажиллагаатай их дээд сургуулиуд уруу шилжин суралцах бололцоотой бөгөөд шилжих оюутан нь, ТОПИК шалгалтын 3-р зэргээс дээш үнэлгээ авсан байна.

4. СОЛОНГОС УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР (KOREAN GOVERNMENT SCHOLASHIP PROGRAM): Уг хөтөлбөр нь БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН сургалтанд хэрэгжих бөгөөд бакалавр 5 жил (хэлний бэлтгэл 1 жил + үндсэн ангийн 4 жил), магистр 3 жил (хэлний бэлтгэл 1 жил + үндсэн ангийн 2 жил), докторын 4 жил (хэлний бэлтгэл 1 жил + үндсэн ангийн 3 жил) суралцах бүхий л зардлыг Солонгос улсын засгийн газраас хариуцах юм.

5. СОЛОНГОС ХЭЛ, СОЁЛЫН ХӨТӨЛБӨР (KOREAN LANGUAGE & CULTURAL EXPERIENCE PROGRAM): Энэхүү хөтөлбөрөөр Хүрээ дээд сургуулийн суралцагчид Солонгос улсад Солонгос хэлнйи мэдлэгээ дээшлүүлж Солонгос орны соёл, урлаг, өв уламжлалаас суралцах богино хугацааны сургалт юм.
БНСУ-с Монгол улсад суугаа элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг “Залуу эрдэмтэн” олон улсын залуучуудын симпоизм