Menu

Танилцуулга

ЧИНГИС ХААН ТЭТГЭЛЭГ
ЭЕШ 750-800 оноо (2 шалгалтын дундаж оноо) 4 жил 100% тэтгэлэг авахаас гадна сар бүр сургуулиас 100000 төгрөгийн амжиргааны тэтгэлэг нэмж олгоно.

НОБЕЛЬ ТЭТГЭЛЭГ
ЭЕШ 720-750 оноо (2 шалгалтын дундаж оноо) 4 жилийн 100%-ийн тэтгэлэг олгоно.

СОЛОНГОС ТЭТГЭЛЭГ
ЭЕШ-680-720 оноо (2 шалгалтын дундаж оноо) 2 жилийн 100%-ийн тэтгэлэг олгоно.

ГЛОБАЛ УДИРДАГЧ ТЭТГЭЛЭГ
ЭЕШ-630-680 оноо (2 шалгалтын дундаж оноо) 1 жилийн 100%-ийн тэтгэлэг олгоно.

ХҮРЭЭ I ТЭТГЭЛЭГ
ЭЕШ-580-630 оноо (2 шалгалтын дундаж оноо) 1 жилийн 50% -ийн тэтгэлэг олгоно.

ХҮРЭЭ I ТЭТГЭЛЭГ
ЭЕШ-550-580 оноо (2 шалгалтын дундаж оноо) 1 жилийн 25% -ийн тэтгэлэг олгоно.

ШИЛДЭГ ОЮУТАНД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ
Улирал бүр тэнхимдээ тэргүүлсэн оюутнуудад олгох тэтгэлэг

ТОДОРХОЙЛОЛТООР ОЛГОХ ТЭТГЭЛЭГ
ЭЕШ-500 онооноос дээш 1 жилийн 25%-ийн тэтгэлэг олгоно. Жич: Дараах хүмүүсийн тодорхойлолттой ирж бүртгүүлэх (Захирал/сургуулиас 1 сурагч/Пастор ,Монголд байгаа Солонгос хүн)

ОЛИМПИАДЫН ТЭТГЭЛЭГ
1 жилийн 25%-ийн тэтгэлэг Улс , хотын хэмжээнд зохиогддог олимдиад , уралдаан, тэмцээн “Хүрээ” МХТДС-иас зохиогддог олимдиадад эхний 3 байр эзэлж медаль авсан элсэгчдэд

СУРГУУЛИЙН БАГШ , АЖИЛЧДЫН ХҮҮХДЭД ОЛГОХ ТЭТГЭЛЭГ
1 жилийн 50%-ийн тэтгэлэг (ажилтаны хүүхэд суралцах тохиолдолд сурах хугацааны турш) 1 жилийн 25%-ийн тэтгэлэг (ажилтаны ах ,дүү суралцах тохиолдолд)

НЭГ ГЭР БҮЛИЙН 2 ОЮУТАНД ОЛГОХ
Аль нэгэнд нь жилийн 50%-ийн тэтгэлэг (сурах хугацааны турш) олгоно. ОРОН НУТГААС ЭЛСЭГЧДЭД ЭЕШ 400 онооноос дээш 1 жилийн 25%-ийн тэтгэлэг олгоно