Back

СУРАЛЦАГЧИЙГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ

Хүрээ МХТДС-ийн  алсын хараа , эрхэм зорилго, “Сургах ба сурах үйл явцыг дэлхийн тэргүүлэх түвшинд хүргэх”стратегийн чиглэлийг хэрэгжүүлэхэд,оюутан чанартай боловсрол эзэмшин хөгжих таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь бидний зорилго юм.

Суралцагчдад үзүүлэх дараах үйлчилгээг “Оюутны алба” хариуцан хэрэгжүүлж байна.

  • Элсэгчдэд үзүүлэх үйлчилгээ
  • Академик үйлчилгээ
  • Оюутны тэтгэлэг,санхүүгийн дэмжлэг
  • Гадаад оюутныг дэмжих үйлчилгээ
  • Дотуур байр,орон сууцны үйлчилгээ
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
  • Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад үзүүлэх үйлчилгээ
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Соёл,спортын үйлчилгээ
  • Оюутны зөвлөл,клубт зөвлөн туслах
  • Төгсөгчидтэй ажиллах
  • Хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээ

Суралцагчдыг мэдээллээр хангах

Хичээлийн шинэ жил болгоны эхэнд Orentation зохион байгуулж холбогдох мэдээллийг тарааж өгдөг бөгөөд сургуультай холбоотой бүхий л мэдээллийг сургуулийн вэб хуудаст тавьсан байдаг. Вэб сайтаас оюутнууд болон элсэхийг хүсэгчид элсэлтийн журам, элсэгчдэд тавих шаардлага, тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл, сургуулийн дотоод журам, оюутны үнэлгээний журам, сургалтын төлбөрийн журам, шилжилт хөдөлгөөний тухай болон өдөр тутмын мэдээ мэдээлэл зартай танилцаж болно.

Сургалтын үйл ажиллагаатай холбоотой өдөр тутмын мэдээллийг оюутнууд мэдээллийн самбараас болон онлайн хэлбэрээр  мэдэх боломжтой юм. Сургууль дотор мэдээллийн самбар олон бөгөөд төрөлжүүлэн ангилсан байдаг. Үүнд:

  • Сургалтын албаны
  • Оюутны албаны
  • Оюутны зөвлөлийн
  • Клубуудын самбар гэх мэт

Интернэт ашиглах боломжгүй хүмүүст сургуулийн танилцуулга, тараах материалаар мэдээлэл түгээх боломжтой.

ОЮУТНЫ ДОТУУР БАЙР, ОРОН СУУЦНЫ ҮЙЛЧИЛГЭЭ:

Оюутны дотуур байр, орон сууцны үйлчилгээ:

Бүртгэл:

Бүртгүүлэх оюутан нь Хүрээ МХДС-ийн бакалаврын түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх бөгөөд  шинэ элсэгчийн хувьд portal системд бүртгэх оюутны бүртгэлийн дугаар авсан байх шаардлагатай. Оюутны дотуур байрны бүртгэл 8 сарын 22-29-ны хооронд тус сургууль дээр хийгдэнэ.

ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ:

2018-2019 оны хичээлийн жилд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд чадавхижуулах сургалт, семинар, ажил олгогчдын үзэсгэлэн яармаг мөн томоохон ажил олгогч байгууллагуудтай танилцах аялал, цагийн болон байнгын ажлын байранд зуучлах ажлыг зохион байгуулна.

  • Ажил олгогчдын яармаг зохион байгуулах
  • Ажилд орох хүсэлт, албан захидал бичих, ажилд оролцох ярилцлагад бэлтгэх, ажлын байрны талаар мэдээлэл өгөх, зөвлөн чиглүүлэх
  • Ажил олгогч байгууллага, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газартай холбоо тогтоож дадлага хийх боломж бүрдүүлэх, оюутнуудад зориулан интерншип хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлэх
  • Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт, сургалт, зөвлөгөө зохион байгуулах
  • Оюутныг ажлын байранд бэлтгэх, бизнес эрхлэхэд шаардлагатай эрх зүй хөдөлмөр, нийгмийн хамгааллын зөвлөх үйлчилгээ үзүүлэх

НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

“Оюутан-цэрэг” хөтөлбөр:

“Оюутан-цэрэг” сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана.

“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах оюутан, суралцагч нь 18 нас хүрсэн байна. “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан, суралцагч бүртгүүлнэ.

Иргэний үнэмлэх;

  • Оюутны үнэмлэх;
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх);
  • Сургуулийн тодорхойлолт (сургуулийн захиргаанаас “Оюутан-цэрэг”сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт);
  • Сурлагын дүнгийн хүснэгт;
  • Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл.
  • Оюутан цэрэгт бүртгүүлэгч оюутны сурлагын голч дүн (2,8-аас дээш) байна.
  • Оюутан цэрэгт бүртгүүлэхийг хүсэгчид журамтай сайтар танилцах, холбогдох бичиг баримтыг үнэн зөв, гүйцэд бүрдүүлж ирнэ үү.
  • Болзол хангасан оюутнууд Цэргийн төв эмнэлэг дээр эрүүл мэндийн үзлэгт орно.

Оюутны  үнэмлэх:

Хүрээ МХТДС-д  суралцагчаар элсүүлэх тухай захирлын тушаал гарсны дараа элссэн суралцагчдад суралцагчийн оюутны үнэмлэхийг үнэ төлбөргүй олгоно. Оюутны  үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, хулгайд алдсан, гэмтээсэн тохиолдолд зохих төлбөрийг төлж нөхөн авч болно.

Цахим үнэмлэх хэвлэгдэхэд дараах үйл ажиллагаа явагдана.

  1. Оюутан та сургуулийн бүртгэл хариуцсан мэргэжилтэнд хувийн болон элсэлтийн мэдээлэл, цээж зургаа өгөх
  1. Бүртгэл хариуцсан мэргэжилтэн таны мэдээлэл, зургийг системд бүртгэж үнэмлэх захиалах
  1. Таны үнэмлэх хэвлэгдэн, бүртгэгдсэн бол мэдэгдэх бөгөөд та сургуулийнхаа бүртгэл хариуцсан мэргэжилтнээс аваарай

Оюутны нийтийн тээврийн цахим төлбөрийн карт:

Оюутны нийтийн тээврийн цахим картаар сард 22 удаа үнэ төлбөргүй зорчих боломжтой.

Шинээр карт захиалах

  • Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг бөглөх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт /УБ-д оршин суудаг тодорхойлолт байх/
  • Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана/

Сунгалт хийлгэх оюутнууд

  • 2017-2018 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан, 2018-2019 оны

хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана.

  • Сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг зөвхөн УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тушаана
  • Сунгуулахаар өгсөн карт тухайн оюутны нэр дээр бүртгэгдсэн картаас зөрсөн тохиолдолд тухайн карт сунгагдахгүй бөгөөд оюутан өөрийн нэр дээр бүртгэлтэй картын дугаарыг хэрэглэгчийн төвөөс лавлан мэдэх боломжтой.

Карт дахин захиалах

2017-2018 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврийн

хэрэгслээр хөнгөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан боловч хаяж

үргэдүүлсэн, хугарч гэмтээсэн оюутнууд 2018-2019 оны хичээлийн жилд дахин

карт худалдан авч эрхээ сунгуулан ашиглана.

  • Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт
  • Дахин олгох картын төлбөр, эрх сунгалт төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3600+1000 /картын үнэ+сунгалт/ төгрөгийг УБСК-ийн Төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаана./

Хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээ

  • Нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөх болон мэдээллийн үйлчилгээг хуулийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах
  • Сургуулийн дүрэм, журмуудыг танилцуулан мөрдлөг болгох арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Хүчирхийллийн эсрэг болон сэтгэцийн эрүүл мэндийн талаар боловсрол эзэмшүүлэх, мансууруулах бодисоос хамгаалах талаар зөвлөн чиглүүлэх үйлчилгээг сэтгэл зүйчид, нийгмийн ажилтан нарын оролцоотой зохион байгуулах
  • Нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөх болон мэдээллийн үйлчилгээг хуулийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах
  • Сургуулийн дүрэм, журмуудыг танилцуулан мөрдлөг болгох арга хэмжээг хэрэгжүүлэх
  • Хүчирхийллийн эсрэг болон сэтгэцийн эрүүл мэндийн талаар боловсрол эзэмшүүлэх, мансууруулах бодисоос хамгаалах талаар зөвлөн чиглүүлэх үйлчилгээг сэтгэл зүйчид, нийгмийн ажилтан нарын оролцоотой зохион байгуулах