Back

“Үнэний гэрэл...”

Сургуулийн уриа

Эрхэм зорилго

Зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдан  гадаад дотоодод өрсөлдөх чадвартай үндэсний болон нийгмийн хөгжилд нэн шаардлагатай Бүтээлч инженер, Хүнлэг удирдагч,  Шилдэг даяарчлагч   бэлтгэх бөгөөд улс орны үйлдвэр, эдийн засаг, техник технологийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, үр ашигтай бодит үйлчилгээ үзүүлэх явдал мөн.

Зорилтууд:
  1. Нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвараараа дотоод, гадаадад өрсөлдөх чадвартай инженер техник, технологийн мэргэжилтэн судлаачдыг шаталсан сургалтаар бэлтгэх.
  2. Суралцагсдад ерөнхий эрдэм, эдийн засаг, нийгмийн ухаан, мэргэжлийн онол, практикийн өндөр мэдлэг, чадварлаг дадлага эзэмшүүлэхийн тулд багшлах боловсон хүчин, материаллаг бааз (байр, лаборатори, кабинет, номын сан, дадлага хийх үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд)-аа тогтмол сайжруулж бэлтгэх
  3. Суралцагсдыг уламжлалт зан заншил, хүнтэй ажиллах арга ухаанд сургахын хамт гадаад хэл, тэр дундаа англи, солонгос хэлний чанартай мэдлэг эзэмшүүлэх, гадаад орны их, дээд сургуульд дадлага хийлгэх, оюутан солилцох ажлыг тогтмол өргөжүүлэх.
  4. Үйлдвэрлэл, эдийн засаг,  техник технологийн онолын болон хэрэглээний судалгаа, туршилтын ажлыг дотоод гадаадын эрдэмтэн судлаач, профессор багш, үйлдвэрлэгчидтэй хамтран гүйцэтгэж үр дүнг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх ажлыг эрхэмлэн ажиллах.
  5. Цаашид сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаагаа улам өргөтгөн чанаржуулж, үйлдвэрлэл-эдийн засаг, техник технологийн салбарын тэргүүлэгч мэргэжилтэн, эрдэм соёлын уурхай болсон. Олон улсад нэр хүндтэй их сургууль болоход оршино.