Menu

Барилгын инженерийн анги нь Глобал даяарчилсан үед хэрэгтэй барилгын инженерчлэлийн боловсон хүчин бэлтгэхийг зорьж, онцгой боловсролыг олгоно.

* ABEEK магадлангын жишигт нийцсэн боловсролын хөтөлбөрөөр сургана.
* 21дүгээр зуунд хэрэгтэй бүтээлч сэтгэлгээтэй инженер(Creative Engineer) бэлтгэнэ.
* Барилгын хийц, угсралт, хүрээлэн буй орчныг нэгтгэсэн технологи(Integrated Technology).
* Дижитал архитектур(Digital Architecture)-ын технологид хөл нийцсэн боловсрол олгоно.
* Загварчлал ба барилга угсралт(Design &Build)-ыг хослуулсан практикт голлосон боловсрол олгоно.

Төгссөний дараах ажлын байр
Барилгын инженер:
Барилгын зураг төслийн компани, Интерьер дизайны компани, Барилгын удирдлагын компани гэх мэт
Барилгын төрийн ажилтан: Хот хөдөө нутгийн олон нийтийн байгууллагын тохижуулалт барилгын зөвшөөрөл гэх мэт
Үл хөдлөх хөрөнгийн удирдлага:
Эмнэлэг сургууль гэх мэтийн том хэмжээний барилгын үйл ажиллагааг удирдах
Барилгын чиглэлийн бакалаврын дараах сургалт:
Барилгын мэргэжлийн багш

СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ
1-р курсын үйл явц нь Их сургуулийн боловсролыг эзэмшүүлэх, үндсэн хичээлийн явц болон түвшинг дээшлүүлэхийн тулд ерөнхий хичээлийг үндэслэн сургалт явуулна. Барилгын үндсэн зарчмын хичээлийг үзсэнээр барилгын суурь үндэсийг сурч, тухайн чиглэлээр өөрийн сонирхож буй зүйлсээ олж мэднэ.
2, 3-р курсын үйл явц нь Барилгын зураг төслийн хичээлийг үзсэнээр зураг төслийн ур чадвараа нэмж, барилгын түүх болон онол, ерөнхий эрдэм (Материал, арга, бүтэц г.м) гэх мэтээр онолын хичээлийг үзэж барилгын ерөнхий мэдлэгийг авах болно.
4-р курсын үйл явц нь Дадлагын программыг идэвхижүүлэн барилгын бодит туршлагатай болох боломжийг олгох төдийгүй сүүлийн семистерт бэлтгэгдсэн инженерийн хувьд төгсөх төсөл болон төгсөлтийн бүтээл зэргээр өөрийн олж авсан мэдлэгээ улам бататган чадварлаг инженер, aрхитектoр болон төгсөх боломжтой.

Хотын архитетурын, барилга угсралтын тэнхим
Архитектур : Architectural Design
Барилгын Инженер : Architectural Engineering
Яагаад Хүрээ МХТДС -ын архитектурын анги вэ ?
1. Ямар боломж олгох вэ?
– Даяарчилсан боловсролын боломж -БНСУ их сургуульд суралцах боломж
– БНСУ+Монгол олон улсын судалгаа, эрдэм шинжилгээ, төслийн ажилд оролцох боломж
– Элсэлтийн тэтгэлэгээс гадна тусгай тэтгэлэг авах боломж
– Төгссөний дараа магистераар суралцах, БНСУ компанид ажиллах боломж
2. Хэн заах вэ ?
– Гадаадад суралцсан шилдэг багш нар (БНСУ, АНУ, Европ,Япон)
– Хөгжингүй оронд боловсрол эзэмшсэн ажлын туршлагатай багш нар
– Хөгжингүй орны мэргэжилтэнг урьж лекц сонсох хөтөлбөр
3. Яаж заах вэ ?
– Элссэний дараа өөрт тохирсон мэргэжлээ сонгоно (Архитектур ,Инженер )
– Design & Build : Бодит төсөл дээр ажиллана. (Оюутны загварчилсан барилгыг бодитоор барьж хэрэгжүүлнэ. Container, Dome гэх мэт )
– 24 цаг хичээллэж болох загварын студитай.
– Гадаад хэлний чадвар сайжирна. (Солонгос хэл дээр хичээл орох гэх мэт)