Menu

Тэнхимийн зорилго
Тэнхимийн зорилго, зорилт:
Англи хэл нь бүх мэргэжлийн суурь болсон өнөө үед бид нийгмийн аль ч салбарт ажиллах, удирдах чадвартай техник технологийн мэргэжлийн англи хэлний орчуулагчыг сургаж мэргэшүүлнэ.

Үйл ажиллагаа:
• Техник технологийн англи хэлний орчуулагч мэргэжлийн бакалаврын сургалт явуулдаг
• Бусад мэргэжлийн ангийн бүх оюутнуудад англи хэл – 1,2,3,4 хичээлүүдийг заавал судлах ерөнхий эрдмийн хичээлийн түвшинд зааж сургадаг

Манай тэнхимийн давуу тал
• Хөрвөх боломжтой мэргэжил тул ямар ч салбарын компанид мэргэжлээрээ ажиллана.
• Мөн төгссөний дараа та бүхэн магистрийн сургалтанд хамрагдах төлөвлөгөөтэй байгаа бол европийн орнуудад очиж суралцах гарц бүрэн нээлтэй.

Төгссөний дараах ажлын байр
Техник-Технологийн англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсөгчид нь:
Мэдээлэл холбоо, бизнес, аялал жуулчлал, уул уурхай болон орчин үеийн шинжлэх ухааны шинэ салбар болох сэргээгдэх эрчим хүч, био-технологи, мульти-медиа гэх мэт нийгмийн бүхий л салбарт өөрийн мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой.

Товч түүх
2009-2010 оны хичээлийн жилээс байгуулагдсан
2012 – нэгдүгээр ангийн 4 оюутан Солонгосын Ёсу хотод зохиогдсон их наадамд амжилттай оролцож, тусгай байрын шагнал авав
2013 – анхны төгсөлт . Тэнхмийн бичил номын сан ажиллаж эхлэв. Солонгос, Америк эрдэмтэн багш нар уригдаж ажиллав.
2014 – Хэлний танхимыг тохижуулж, англи хэлний дугуйлан, зуны сургалт явуулж эхлэв. 2 дахь төгсөлт амжилттай болж төгсөгч нар LG Sigma, Air market зэрэг компаны шалгаруулалтад амжилттай оролцон ажлын байртай болов
2015 – Америк, Солонгос, Энэтхэг, Нигери улсын эрдэмтэн багш нар уригдан ажиллав. 2 оюутан Солонгос улсад зохиогдсон залуучуудын баг хурал, наадамд оролцож, Чэжү аралд зочлов. 3 дахь төгсөлт болов