Menu

Хүрээ Мэдээлэл Холбооны Технологийн дээд сургууль нь 2010 оны 9 сараас эхлэн шинээр Хүнсний Биотехнологийн тэнхимийг нээж өнөөдрийг хүртэл мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэн гаргасаар байна. Xүнсний аюулгүй байдал ноцтойгоор зөрчигдөж буй, мөн ихэнх хүнсээ гаднаас импортолдог орны хувьд энэхүү мэргэжил нь нийгэмд нэн шаардлагатай юм.

Манай тэнхим нь бидний амьдарч буй 21-р зуунд тулгамдаж буй хоол хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, дотооддоо шинэ хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашлаад хоол хүнс хэрхэн хүний биед болон дархлалын систэмд нөлөөлөх зэрэг нийгэмд зайлшгүй хөгжих шардлагатай байгаа хүнс хөдөө ах ахуйн салбарт судалгаа шинжилгээ хийх явдал юм.

Бид өнөө үеийн хүн төрөлхтөнд тулгараад байгаа 5 гол асуудлыг шийдвэрлэж чадах мэргэжилг бэлтгэх нь бидний гол зорилго билээ. Үүнд:
1. Хоол хүнсний асуудал
2. Нөөцийн асуудал
3. Хоол хүнснээс үүссэн өвчин болон насанд хүрэгчдийн өвчин
4. Анагаахын асуудал
5. Байгаль орчины асуудалууд зэрэг юм.

Манай Хүнсний биотехнолгийн тэнхим нь биологи, хими, органик хими, микробиологи хүнсний биотехнологи, генетик, эсийн болон молекул биологийг суурь шинжлэх ухаан болгон судалдаг.

Мөн цаашлаад Хүнсний инженер, Хүнсний боловсруулалт ба хадгалалт, Хүнсний аюулгүй байдал, Хүнсний нэмэлт судлал, Хүнсний хор судлал, Исгэлтийн технологи, Мах Сүү боловсруулах технологи зэрэг мэргэшүүлэх хичээлүүдийг судалдаг.

Онцгойлон үйлдвэрийн дадлагааар Хүнсний биотенологийн ухаанаар тэргүүлдэг улсууд болох Солонгос, АНУ-ын үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн болон мэргэжлийн дадлага хийж, суралцан ирдэг.

Онцлог болон давуу тал
• Гадаад руу оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах
• Тэнхимийн элсэгчийн тэтгэлэг, шилдэг оюутан тэтгэлэг
• FB тэнхим төгссөний дараа солонгост (1+1 жил) суралцах тогтолцоо (хос мэргэжил)
• FB нь өөр мэргэжилтэй холбон суралцах боломжтой (BT+ FB, FN, ME, EL, KL)

Цаашдын зам
• 50% дээш магистерт дэвшин суралцах боломж
• Монголын шинжлэх ухааны хүрээлэн (MAS) Биошинжлэх ухааны хүрээлэн, Химий лабортари, Эрүүл мэндийн яам болон Байгаль орчний яамд төрийн албан хаагч / салбар харъяаны лабортари ,
• Эмнэлэг, Эм судлал , Хүнсний компани (MONOS, MON-ENZYM, AP, TESO, MCS Cocacola, Гялс төвд) ажилд орох боломжтой.