Menu

тэнхимийн танилцуулга
Сүүлийн үед Монгол Солонгос хоёр орны хамтын ажиллагаа бүх салбарт идэвхитэй өргөжиж байна. Үүнд Солонгос улсын дэвшилтэд техник технологи, тоног төхөөрөмжийг өргөнөөр ашиглаж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд Солонгосын SK, Samsung, LG зэрэг техник технологийн нөлөө бүхий компаниудын технологи манай оронд нэвтрэн орж ирж байна. Үүнийг дагаад өөрийн оронд уг технологийн “know-how” –г нэвтрүүлэхэд хэрэгтэй мэргэшсэн техникийн орчуулагчидын хэрэгцээ шаардлага гарч ирж байна. Хоёр орны хамтын ажиллагаа, Монгол улсын хөгжлийн өнөөгийн үе шатанд инженер техникийн боловсролтой, солонгос хэл сайн эзэмшсэн мэргэжилтэн нэн хэрэгцээтэй болоод байгаа энэ цаг үед “Хүрээ” Мэдээлэл Холбоо Технологийн дээд сургуулийн багшлах боловсон хүчин, сургалтын материаллаг бааз, Солонгос улсын хамтын ажиллагаатай сургуулиудаас бэлтгэн гаргасан сургалтын материалиудад тулгуурлан шилдэг сайн техник технологийн орчуулагч (солонгос хэл) мэргэжилтэн бэлтгэх гаргахыг бид эрмэлзэж байна.
Техник-Технологийн орчуулагч (солонгос хэл)ийн тэнхим нь 2009 онд байгуулагдсан. Манай тэнхимд суралцсанаар орчин үеийн шинжлэх ухаан, техник технологи, мэдээлэлийн технологи, инженерийн бичгийн болон аман орчуулгыг Солонгос Монгол, Монгол Солонгос хэл дээр хийх чадвартай, техник технологийн зохих мэдлэгтэй мэргэжлийн орчуулагч болж бэлтгэгдэнэ. Солонгос хэлний энгийн орчуулагчдын чадвар нь техникийн мэргэжлийн орчуулгыг шууд орчуулах хэмжээнд хүрдэггүй бол уг мэргэжлээр төгссөн орчуулагчид нь техникийн хичээлүүдийг суурь болгон мэргэжлийн хичээлээр судалж, улмаар онолын болон дадлагын ажлаар техникийн бүрэн орчуулга хийх чадварыг эзэмших болно. Төгсөгчид эх орны улс ардын аж ахуйн бүх салбар, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, бизнесийн салбарт мэргэжлийн дагуу ажиллах, өөрийн мэдлэг чадвар дадлыг бие дааж дээшлүүлэх чадвартай болно.