Menu

Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер тэнхмийн танилцуулга
Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер буюу Биоинженерчлэл гэдэг нь электроник анагаах ухааны мэдлэг дээр суурилан орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж загварчлах, хөгжүүлэх, ашиглах, угсрах, засварлах үйл ажиллагаа явуулдаг нэгэн цогц инженерийн салбар юм. Инженерийн суурь мэдлэг болох электроникийг судлахаас гадна эмнэлэгийн салбарт ажилдагийн хувьд анагаах ухааны мэдлэгийг давхар эзэмшдэгээрээ давуу талтай мэргэжил юм. Хүрээ Мэдээлэл Холбоо Технологийн дээд сургууль 2009 онд эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер тэнхмийг үүсгэн байгуулж анхны элсэлтээ аван сургалт явуулж эхэлсэн. 2014 онд Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлийн нэрийг сольж биоинженерчлэл болгосон.2015-2016 оны хичээлийн жилд нийтдээ 1-4 курсын 94 оюутан биоинженерчлэл мэргэжлээр суралцаж байна.

Тэнхимийн зорилго
Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн мэргэжлээр сурч байгаа оюутнуудыг цаашид үргэлжлүүлэн суралцуулах, анагаах ухааны судалгаа хийх болон мэргэжлийн өндөр яадвартай инженер техникийн мэргэжилтэн бэлтгэн гаргах, чанарйн өндөр түвшинд сургалтыг явуулахад оршино.

Сургалтын чиглэл
Биоинженер нь оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжийн физик үндсийг бүрэн судалсан, электроникийн өндөр мэдлэгтэй, тухайн аппаратыг ажиллуулах бүрэн чадамжыг эзэмшсэн байна. Үүний тулд сурагалтын 4 жилийн эхний жилд суурь боловсролын хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлаж, 2 дох жилээсээ мэргэжлийн суурь хичээлүүдийг дэс дараатайгаар үзэн судлана. Үүнд: биофизик, биоматериал судлал, эмнэлэгийн үг хэллэг, электроникийн үндэс зэрэг хичээлүүд багтана. 3 болон 4 курсдээ мэргэшүүлэх хичээлүүдийг үзэх бөгөөд аппаратуудын физик үндэс, ажиллах зарчим, үүрэг, бүтэц зэргийг судлахаас гадна хүний биеийн анатоми, физиологи, зэрэг анагаахын ухааны хичээлүүдийг судална. Суралцах хугацаанд 2 удаа практикийн дадлагат гардаг. Дадлагат гарснаар онолын мэдлэгээ бататгах, төгсөөд ажиллах ажлын байрны талаар мэдээлэл авах зэрэг давуу талтай.

Төгссөний дараах ажлын байр
• Улсын 1, 2, 3-р шатлалын эмнэлэг (хот, дүүрэг, бүсийн оношлогооны төв, аймгийн нэгдсэн эмнэлэг,)
• Хувийн эмнэлэг
• Тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч компаниуд болон засвар үйлчилгээний компаниуд
• Эрүүл мэндийн яам
• Улсын мэргэжлийн хяналтын газар
• Өөрийн бизнесийг эхлүүлэх бүрэн боломжтой