Menu

Шим тэжээл судлаач мэргэжил нь хүний биеийн эрүүл мэнд болон зөв хооллолтын хэв маягийг бий болгоход зайлшгүй хэрэгцээтэй хоол хүнсний шим тэжээл, хүнсний тухай шинжлэх ухаан , хоол хүнсний хангалтад хяналт тавих зэрэг хооллолтыг бүхэлд нь хамарсан суурь шинжлэх ухаан ба хэрэглээний шинжлэх ухааныг судалдаг.

Тус мэргэжил нь хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах шим тэжээлт чанарыг судалж хүний биеийн өсөлт хөгжилд, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх талаар мөн хүнсний эрүүл ахуй ба хүнсээр дамжуулан эрүүлжих, хүнс тус бүрийн онцлогыг ойлгосноор хүний бие организмд нөлөөлөх органик хамаарлыг нарийвчлан судална.

Сургалтын гол агуулга нь шимт бодисын бодисийн солилцоо ба үүрэг, мөн хоолны нарийн зөв дэглэм, шим тэжээлийн үнэлгээ хэрхэн хийх зэргийг судалж, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хунсний нийлүүлэлтийн менежмент болоод ерөнхий онол, дадлагыг сурч эзэмшин одоо ба ирээдүйд эрэлттэй хоол зүйч болон хүнсний мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилготой юм.

Төгссөний дараах ажлын байр
Сүүлийн үед Монгол улсад хоол зүйч мэргэжил шинээр бэлтгэгдсэн гарч байгаа болохоор ирээдүйд ажлын байрны үүд хаалга нээлттэй байх болно.Үүнд:
• Хоол зүйч (Эмнэлэг,аж ахуй нэгж,сургууль дотуур байр,эрүүл мэндийн нэгдэл)
• Судалгааны газарт судлаач (эмийн компани, анагаах ухааны судалгааны төв ,гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэр зэрэг байгууллагууд)
• Хүнсний бүтээгдэхүүний компаний судалгааны ажилтан болон зөвлөгч (Хүнсний бүтээгдэхүүний ашиглалт ,шим тэжээлийн талаар хэрэглэгчдэд зөвөлгөө өгөх )
• Хоолны үйлчилгээний аж ахуй нэгжийн хянагч (fast food,зочид буудлын үйлчилгээ, эрэлтийн хэмжээг дээшлүүлэх болон зар сурталчилгаа хариуцагч ,менежер,хянагч )
• Багш (Судалгааны ажилд зориулан магистр, гадаад руу явуулах)
• Мэргэжилтэй холбоотой хэвлэл мэдээллийн ажилтан (сэтгүүлч, найруулагч,маркетинг зар сурчилгаа)
• Шим тэжээлийн бодлого төлөвлөгч (Засгийн газрын байгууллага эрүүл мэнд, нийгэм хангамжийн яам болон шим тэжээлийн бодлого боловсруулах байгууллагад ) зэргээр цаашид ажиллах боломжтой.