Back

2022 оны хаврын семестр 2 сарын 14-ний өдрөөс онлайнаар эхэлнэ.

This event has expired

2022 оны хаврын семестр

Хүрээ МХТДС-ийн 2022 оны хаврын семестр 2 сарын 14-өөс онлайнаар, 2 сарын 28-аас танхимаар орж эхэлнэ.

Хичээлүүд өглөө 8:40-өөс эхэлнэ.

 

2022 оны хаврын семестрийн хичээл сонголтыг хугацаа

2022 оны хаврын семестрийн хичээл сонголт 2022.01.31-2022.02.13-ны хооронд явагдана.

 

2022 оны хаврын семестрийн хичээл сонголтыг өөрчлөлтийн хугацаа

2022 оны хаврын семестрийн хичээл сонголтыг 2022.02.14-2022.02.25-ны хооронд өөрчилж болно.

 

2022 оны хаврын семестрийн сургалтын төлбөрийг төлөх сүүлийн хугацаа

2022 оны хаврын семестрийн сургалтын төлбөрийг 2022.02.13-ыг хүртэл төлөх шаардлагатай.

Харин 2022 оны 2-р сарын 25-ны дотор сургалтын төлбөрөө төлснөөр хичээл сонголт хийх боломжтой болно. Энэ хугацаанд хичээлд суугаагүйгээс үүдэн хичээлийн ирц зэрэгт нөлөөлж болохыг анхааруулъя.

 

2022 оны хаврын семестрийн сургалтын төлбөрийг хуваан төлөх нь:

COVID-19-ийн нөхцөл байдлын улмаас оюутнуудад тулгарч байгаа олон талын хүндрэлүүдийг сургуулийн зүгээс бодолцон үзэж, төлбөрийн тал дээр өнгөрсөн намрын семестр шиг уян хатан байж, төлбөрийг хувааж төлөх боломжоор хангаж байна.

1. Эхний ээлжийн төлөлтийг дараах байдлаар хийнэ.

  • 1-р курс: Өмнөх семестрийн төлбөрийн үлдэгдэлгүй байх + хаврын семестрийн төлбөрийн 50%(750,000төгрөг)-ийг төлөх
  • 2~4-р курс, Архитектурын тэнхимийн 5-р курс: Өмнөх семестрийн төлбөрийн үлдэгдэлгүй байх + хаврын семестрийн төлбөрөөс 500,000төгрөгийг төлөх

2. Үлдэгдэл төлбөрийг дундын шалгалтаас өмнө төлнө.

Start Time

12:00 am

January 20, 2022

Finish Time

11:00 pm

February 13, 2022

Address

Huree University