skip to Main Content

Архитектурын анги нь Глобал даяарчлагдсан үед хэрэгтэй загварчлалын салбарын боловсон хүчин бэлтгэхийг зорьж, онцгой боловсролыг олгоно.
* UIA олон улсын магадлангийн жишигт нийцсэн боловсролын хөтөлбөрөөр сургана.
* Хотын архитектур(Urban Architecture)-ыг хөгжүүлэхэд хэрэгтэй мэргэжлийн архитектор бэлтгэнэ.
* Ногоон архитектур(Green Architecture) буюу байгальд ээлтэй загварчлалд түлхүү анхаарна.
* Дижитал архитектур(Digital Architecture)-ын технологид хөл нийцсэн боловсрол олгоно.
* Олон улсын (Global Internship) хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Тэнхимийн зорилго
“Сайн барилга” сайхан амьдралын үндэс болдог гэсэн уриатайгаар ажиллаж байгаа билээ.
Манай Монгол улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байна, тиймээс барилга байгууламж болон авто зам гүүрийн барилга тал дээр их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаа билээ. Иймээс барилга байгууламжын зураг төслийн мэргэжилтэн илүү ихээр шаардагдаж байгаа тул манай тэнхим нь Монгол улсын барилгын салбарт шилдэг боловсон хүчин бэлтгэхээр зорьж байна.
2012 онд Монгол Улсын Засгийн газраас онц шаардлагатай TOP20 мэргэжлийг шалгаруулсан бөгөөд үүнээс харахад барилгын салбар нь дээгүүр бичигдэж байна. Энэ нь барилгын салбарын мэргэжил Монголд хамгийн хэрэгцээтэй мэргэжил гэдгийг илтгэж байгаа юм.

Тэнхимийн товч танилцуулга
Манай тэнхим нь 2012 онд анх байгуулагдсан бөгөөд дадлага туршлагатай мэргэжлийн багш нараар удирдуулж шилдэг боловсролыг эзэмшихээс гадна оюутан суралцагчдын сурч боловсрох хүсэл тэмүүллийг нэмэгдүүлж сургалтанд нь түлхүү анхаарч чаддаг төдийгүй мэргэжлийн хичээлээ бодит байдлаар хийхэд нь тусалдаг. Мөн сургуулиас жил бүр зохион байгуулагддаг урлаг спортын наадамд амжилттай оролцож шилдэг тэнхимээр 2 дахь удаа шалгараад байна. Мөн манай тэнхим нь шинээр элсэн орж буй оюутан суралцагчдаа эелдэг нөхөрсөгөөр хүлээн авч өөрсдийн мэдлэг чадварыг хуваалцдаг. Мэргэжлийн лаборатори, анги танхим, тоног төхөөрөмж бүрэн хангагдсан.
Мэргэжлийн чиглэл
Архитектор
Барилгын загвар зохиох загварчлах хэв шинж байдлыг шинээр бий болгох орон зайг төлөвлөх , хот байгуулалт болон орчны төлөвлөлт энэ бүгдийг архитектор хийнэ.
Мэргэжлийн чиглэл
Барилгын инженер
Улс эх орны нүүр цариа болсон барилгын шинэ технологийг монголдоо нэвтрүүлж хөгжил дэвшилтэй хөл нийлүүлсэн сонгодог бүтээн байгуулалтын эзэд бол инженер юм.

Back To Top