skip to Main Content

Авто зам, гүүрийн барилгын инженерийн тэнхимйиг 2012 оны 09 сарын 01 нд шинээр байгуулсан. Байгуулагдаад удаагүй боловч мэргэжлийн 3000 орчим номтой тэнхим, дадлага хийх лабораторийн танхимтай болж өргөжсөн. Манай тэнхимд энэ салбарын зураг төсөл, барилгын төслийн удирдагч, инженерүүд, судлаач шинжээч, профессор багш нар оюутан залуустаа бат бөх суурь мэдлэг олгож байна.

Мэргэжлийн зориулалт
“Авто зам, гүүрийн барилга” чиглэлээр төгсөгч нь авто зам, гүүрийн зураг төсөл боловсруулах, зам барилгын ажил удирдан гүйцэтгэх, хяналт тавих замын материал, хийц бэлтгэх үйлдвэрийг удирдан ажиллуулах, авто замын ашиглалт, үйлчилгээг төлөвлөн зохион байгуулах болон уг чиглэлээр эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба удирдан зохион байгуулах ажил гүйцэтгэхээр бэлтгэгдэнэ.

Тэнхимийн зорилго
Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, авто замын төлөвлөлт, тооцоо хийх, инженерийн шийдэл боловсруулах, зам барилгын ажлын арга технологи, зохион байгуулалтын арга ажиллагааг эзэмшсэн инженерийг бэлтгэх, олон улсын хэмжээнд тэргүүлэгч оюутан суралцагчийг сурган хүмүүжүүлэх.

Сургалтын чиглэл
Монголын нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах мэргэжилтэнг бэлтгэн гаргах зорилгоор доорх мэргэжлийн хичээлүүдийг сургаж эзэмшүүлнэ. Үүнд:
Барилгын механик – Шингэний механик
Хөрсний механик – Инженерийн хэмжилзүй
Гүүрийн байгууламж – Авто замын материал
Авто зам төсөллөлт – Авто замын технологи, зохион байгуулалт
Барилгын эдийн засаг – Барилга, авто замын машин механизм
Төмөр бетон бүтээц – Барилгын менежмент

Төгсөгч нь дараах мэдлэгийг эзэмшүүлнэ
Авто замын төлөвлөтийн элементүүдийн үндсэн мэдлэг, Авто замын байгууламжийн хэвтээ, дагуу, хөндлөн төлөвлөлт, Онцгой нөхцөл дэх авто зам төлөвлөлтийн тооцооны үндсэн зарчим, арга.
Гүүрэн байгууламжийн төрөл, түүний эд ангийн төлөвлөлтийн онол.
Авто замын материалын үндсэн шинж чанар, хольц зуурмаг, цийдмэг бэлтгэх арга технологи, материалын шинж чанарыг турших тодорхойлох арга.
Авто замын шороон далан, хучилт, хиймэл байгууламжийн барилгын технологи, ус зайлуулах систем, барилгын талбайн ажлын төлөвлөлт, удирдлага, зохион байгуулалт
Авто замын ашиглалтын үеийн засвар арчлалтын ажил гүйцэтгэх.
Авто замын байгууламжийн үндэсний болон олон улсын норм норматив, стандарт, техникийн баримт бичгийн тогтолцоо.
Авто тээврийн системийн аюулгүй байдал, экологийн нөлөөлөл.
Геодезийн , геологийн , гидрогеологийн , экологийн эрэл хайгуул.
Авто замын үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт.

Back To Top