skip to Main Content

Мэргэжлийн танилцуулга
Сэргээгдэх эрчим хүч нь байгаль дээр орших нөхөн сэргээгддэг энергийн эх үүсгүүрийг ашиглан /нарны энерги, салхины энерги, усны энерги, газрын гүний дулааны энерги, биомассын энерги, устөрөгчийн энерги г.м/ цахилгаан болон дулааны эрчим хүч гарган авч төв суурин газрын болон айл өрхийн цахилгаан дулааны хэрэгцээг хангах чадвартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилго бүхий мэргэжил юм.

Тэнхимийн танилцуулга
Хүрээ МХТДС-ийн Сэргээгдэх эрчим хүчний тэнхим нь анх 2009-2010 оны хичээлийн жилд үүсгэн байгуулагдаж тэнхимийн эрхлэгчээр Б. Заяабаатар /Ms/ томилогдон ажиллаж эхэлсэн бол 2017 онд Чүэ Сүнг Жин /Ms.,/ тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна. Тус тэнхимийн багшлах боловсон хүч нь мэргэжлийн үндсэн багшаас гадна ШУТИС-ийн мэргэжлийн багш нар хичээл заадаг.
2016 онд манай сургууль дээр БНСУ-ын Ногоон Технологийн Төвийн дэмжлэгтэйгээр “Ногоон технологийн судалгааны төв” байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тус төвд сэргээгдэх эрчим хүчний тэнхимийн оюутнууд туршилт, судалгаа хийж байна.
Сэргээгдэх эрчим хүчний тэнхим үүсгэн байгуулагдсанаас хойш бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн дийлэнхи нь мэргэжлээрээ ажиллаж байна.
Сэргээгдэх эрчим хүчний тэнхимийн оюутнуудын гаргасан амжилтуудаас:
● ШУТИС-ын “Сэргээгдэх эрчим хүч” клубээс зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал болон спортын арга хэмжээнүүдэд шагналт байр.
● Сургуулийн урлаг спортын наадамд амжилттай оролцож 2017 оны “СУРГУУЛИЙН ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ТЭНХИМ” -ээр шалгарсан.

Төгсөлтийн дараах явц
Сэргээгдэх эрчим хүчний инженерээр төгсөгч нь сэргээгдэх энергээс эрчим хүч гарган авах мэдлэг олхоос гадна дулааны цахилгаан станц, атомын цахилгаан станц, түүхий нүүрсний хэрэглээний талаар гэх мэт маш өргөн цар хүрээний мэдлэгтэй болж төгсөнө. Бусад энэ төрлийн мэргэжил олгодог сургуулиудаас давуу тал нь Солонгос, Англи хэлийг 4 түвшингээр 2 жил тус тус суралцдаг.

Төгсөлтийн дараах ажлын байр
– Эрчим хүчний яам, эрчим хүчний судалгааны хүрээлэн, судалгааны ажил хийдэг хувийн хэвшилд судалгааны ажилтан, мэргэжилтэн
– Нарны цахилгаан станц, салхин цахилгаан станц, усан цахилгаан станциудад судалгаа, угсралтын инженер,
– Биомасс боловсруулах үйлдвэр, нарны цахилгаан үүсгүүрийн үйлдвэрт инженер, техникийн ажилтан
– Уламжлалт эрчим хүчний чиглэлээр ажиллах боломжтой

Сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтний эрэлт ба түүхэн үйл явц
Монгол улсад сэргээгдэх эрчим хүч нь 1989 онд албан ёсны судалгааны төв байгуулагдсан бөгөөд өдгөө Япон, Солонгос, Хятад, Герман зэрэг гадны орнуудын тусламж, Азийн хөгжлийн банк, ногоон хөгжлийн сан, нүүрсхүчлийн хий бууруулах төсөл зэрэг томоохон хөрөнгө оруулагчдийн дэмжлэгтэйгээр мөн дотоодын хөрөнгө оруулагчийн хичээл зүтгэлээр 3-50 МВт-ын чадалтай нар, салхи, усны эх үүсгүүрийг ашигласан цахилгаан станциуд /Жишээ нь: Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, Дарханы 10 МВт-ын нарны цахилгаан станц, Төв аймгийн нутагт байрлах “ Салхитын салхин цахилгаан станц/, бага оврын био түлш боловсруулах төхөөрөмжүүд, нарны цахилгаан үүсгүүр үйлдвэрлэх үйлдвэр, газрын хөрсний дулааныг дулаан хангамжид ашиглах технолгийн төрлүүд зэрэг төрөл тус бүр нь амжилттайгаар хөгжиж байна.

Back To Top