skip to Main Content

Бид маш олон төрлийн мэдээллийн дунд амьдарч байгаа ба энэхүү мэдээллийг дамжуулахад төрөл бүрийн мэдээллийн хэрэгсэлийг ашигладаг. Тэгвэл энэхүү хэрэгсэлүүд болох медиа продакшн, тоглоом, анимэйшн, богино хэмжээний кино, хэвлэл болон видео зар сурталчилгаа, лого, брошур, зурагт хуудас гэх мэт хүмүүсийн оюун санаа болон зүрх сэтгэлд хүрч чадах дүрслэлийг бүтээх үйл явц, мэдээллийг дамжуулах арга технологийг манай мэргэжил заадаг.
Манай орны бусад их, дээд сургуульд хараахан нээгдээгүй байсан энэхүү мэргэжил нь анх 2003 онд элсэлт авч эхэлсэн ба одоог хүртэл чадварлаг боловсон хүчинг бэлтгэсээр байна.
Мультимедиа мэргэжил нь хөдөлгөөнт дүрс боловсруулах арга, орчин үеийн уран зургийн системд тулгуурласан программ хангамжийн дэвшилтэт хэлбэрүүдийг ашиглан illustration зураг, видео реклам, хүүхэлдэйн кино бүтээх арга технологийг эзэмшүүлнэ. Суралцах явцад нь оюутнуудыг киноны зохиол, найруулга, дүрс авах, дүрс эвлүүлэг, гурван хэмжээст хөдөлгөөнт дүрс бүтээх, вэб дизайнер гэсэн чиглэлээр мэргэшүүлдэг.

Тэнхим маань хоёр чиглэлээр мэргэшүүлдэг ба үүнд:
1. Видео продакшн буюу видео бичлэг хийх арга техник болоод визуал эффэктийг гүнзгийрүүлэн судалдаг. Эхний жилдээ ерөнхий суурь мэргэжлийн онолын хичээлүүд үзэх ба хоёр дахь жилээс өөрийн сонирхлын дагуу хичээлүүдийг сонгон судалж болдог.
2. График дизайн буюу хэвлэлийн дизайн нь байгууллагын лого, танилцуулга, сэтгүүл сонины дизайн, аппликэйшний интерфэйс дизайн, хаяг чиглэлийн дизайн гэх мэт маш олон төрлийн хичээлүүдийг суралцдаг.

Төгсөгчдийн 90 гаруй хувь нь мэргэжлийн дагуу ажиллаж байгаагийн дотор төгсөгчид өөрсдийн сонирхолоос шалтгаалан олон нийтийн телевиз, томоохон компани групууд, хэвлэлийн үйлдвэрүүд, зар сурталчигааны студидэд эфирийн найруулагч, эвлүүлэгч, зураглаач, комьпютер графикч буюу график дүрс бүтээгч, анимэйтор, хөдөлгөөнт дүрс бүтээгч, дуу эвлүүлэгч, вэб дизайнер, график дизайнер, вэб дизайнер, вэб мастер гэх мэт чиглэлээр ажиллаж байна.
Ирээдүйд чадварлаг боловсон хүчин болох мэргэжлийн дээрхи арга технологид сургадаг уг мэргэжил хүүхэд залуучууд, уран бүтээлчдийн сонирхолыг татсан, комьпютерын програм хангамжийг чадвартай ашиглаж сурдаг маш ирээдүйтэй онцлог мэргэжил юм.
Мультимедиа тэнхимийн багш нар нь чадварлаг, туршлагатай хамт олноос бүрдсэн ба оюутнуудтай өөрийн мэдлэг чадвараа харамгүй хуваалцаж заавар зөвлөгөө өгөнгөө өөр өөрийн салбартаа судалгаа шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэж буй чадварлаг багш нар юм. Тус тэнхимд байгуулагдсан эхний жилүүдээс эхлэн БНСУ-ын их сургуулиуд, кино телевизийн байгууллагад олон жил ажилласан өндөр мэргэжлийн профессор багш нар ажиллаж байна.

Back To Top