skip to Main Content

Програм хангамжийн хөгжил асар хурдацтай хөгжиж буй өнөө үед програм хангамжийг нарийн аргачлал, дэс дарааллын дагуу хөгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай болж ирлээ. Үүнтэй уялдан, зах зээл дээр эрэлттэй байгаа энэ орон зайг мэдрэн Хүрээ МХТДС нь 2012 нь анх Програм хангамжийн инженерчлэлийн тэнхимийг шинээр нээсэн бөгөөд тус мэргэжлээр анхны төгсөлтөө 2016 онд хийх гэж байна.
Програм хангамжийн инженерчлэл бол системтэй, хяналттай, үр дүнтэй аргаар өндөр чанартай програм хангамж бүтээх, цаашид хөгжүүлэх арга барил, дадал олгох зорилго бүхий Компьютертийн шинжлэх ухааны салбар ухаан юм.

Мэргэжлийн танилцуулга
Програм хангамжийн инженерчлэл нь өмнө байсан системийг шинэчлэх, шинээр систем бий болгох зэрэг үйл ажиллагааг нарийн дэс дараалалтайгаар хийнэ. Эдгээр дарааллаас дурдвал:
• Төлөвлөлт
• Анализ
• Загварчлал
• Програмчлал
• Биелэлт ба шатлал
• Төслийн менежмент
• Чанарын менежмент
• Тохиргооны менемжмент
• Баримтжуулалт
Програм хангамжийг хөгжүүлэх, хэрэглэх, арчлахад дэс дараатай, дэг журамтай, хэмжиж болохуйц хандлагыг хэрэглэх нь програм хангамжийн инженерчлэл юм. Энэхүү хандлагуудыг судлахыг програм хангамжийн инженерчлэлийн ухаан гэнэ.

Хөтөлбөрийн танилцуулга
Мэргэжлийн хөтөлбөр нь програм хангамж хөгжүүлэлтийн процесс, зарчим, онол, практикийн өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.
Энэхүү мэргэжлээр суралцснаар програм хангамжийн хөгжүүлэлтийн үе шатууд, төлөвлөлт, цаашдын хөгжүүлэлт, арчилгааг хийх, бичиг баримтын боловсруулалт хийх, програм хангамжийн төсөл удирдах гэх мэт програм хангамжтай холбоотой чадваруудыг эзэмшихээс гадна програмчлалын хэлний өндөр мэдлэгтэй удирдах албан тушаалтан болон төгсөх болно.

Төгсөлтийн дараах ажлын байр
Төгсөгчид програм хөгжүүлэлтийн мэргэжилтэн, төслийн удирдагч, програм хангамжийн бичиг баримтын боловсруулалтыг хийн, компаниудад ажиллах боломжтой.

Back To Top