ЗОРИЛГОДОО ХҮРЭХЭД ТАНЬ БИД ТУСАЛНА

ЖОН СҮН ХҮН

Ерөнхий захирал

Ерөнхий захирал, Хуулийн ухааны доктор, профессор, “Дэлхий нийтэд Солонгос хэлийг дэлгэрүүлэх холбоо”-ны тэргүүн.

 

1993.3-1993.12
Москвагийн их сургуулийн хүндэт профессор

2003.3-2011.2
Солонгос дахь Пэжэ их сургуулийн захирал

2006.5-2010.7
Солонгос хэлийг дэлгэрүүлэх сангийн тэргүүн

2006.5-2010.12
Азийн орнуудын Их, Дээд сургуулиудын захиралуудын форумын тэргүүн

Монголын ард түмэн бол түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны үр удам билээ. Монгол улс нь газар нутгаараа уудам, эрдэс баялгаараа арвин  орон юм. Монгол хүн дэлхийд хамгийн ухаалаг, чадавх сайнтайд тооцогддог учраас одоо залуучуудад чанартай боловсрол олговол Монгол улс түүхэнд байсан нэр алдраа дахин сэргээж чадна гэж итгэж байна.

Тиймээс хамгийн эхлээд миний зүгээс сургалтын тэтгэлгийн санг бий болгон сурлагаараа манлайлагч сурагчдыг сургуульдаа 100% тэтгэлэгтэйгээр сургахыг хүсэж байна. Мөн суралцагч оюутнууддаа мэргэжлийн хичээлтэй нь хослуулан гадаад хэл, компьютер дээр суурилсан чадваруудыг түлхүү олгохоос гадна шударга, ажилч хичээнгүй, итгэл үнэмшилтэй, бусдыг хайрлаж тусалдаг иргэн болгож сурган хүмүүжүүлж байна. Хичээл зүтгэл, идэвх чармайлттай оюутнуудыг суралцаж байх хугацаанд нь 1 жил гадаадад ( Солонгос, АНУ гэх мэт улсууд руу) солилцооны оюутнаар сургахаар зорьж байна. Тодорхой хэмжээний болзлыг хангасан төгсөгчдийг 100% тэтгэлэгтэйгээр магистрт суралцуулах болно.

Бид сургуулийн орчин хангамжийг сайжруулан, гадаадын нэр хүндтэй, эрдэмтэн багш нарыг урин ажиллуулахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ нь Монголын ирээдүйн хөгжилд Хүрээ МХТДС-ийн зүгээс оруулж буй хувь нэмэр болно гэж найдаж байна. Хүрээ МХТДС-тай Монгол улсын хөгжүүлэх гэсэн энэ чухал үүргээ сурагч та бүхэн амжилттай биелүүлээсэй гэж хүсэж байна. Та бүхнийг Хүрээ МХТДС-д элсэн суралцахыг урьж байна.