Хүрээ МХТДС-ийн материаллаг бааз тасралтгүй өсөж байгаа бөгөөд есөн удаа төгсөлт хийж 1700-д мэргэжилтэнг бэлтгэн гаргасан нь бүгд гадаад дотоодын томоохон байгууллагуудад ажиллаж байна. 2011 онд улсын хэмжээнд нөлөө бүхий 4 байгууллагаас шалгаруулсан их дээд сургуулийн үнэлгээгээр ТОР 10 сургуулийн нэг болсон билээ. Манай сургууль нь 2014, онд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2012 онд БШУЯ-ны аттестатчилалд орж өндөр үнэлгээ авсан. Нийт төгсөгчдийн 91 хувь нь мэргэжлийн дагуу ажлын байраар хангагдаж үлдсэн нь гадаад дотоодын ахих түвшний сургалтанд хамрагдаж байгаа ба гадаадад ажиллаж байна.