ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ОЮУТНУУДАД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын суралцах боломж, орчин нөхцлийг бүрдүүлэх, дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх ажлыг холбогдох нэгжтэй хамтран зохион байгуулдаг.
МУИС-ийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй оюутанд хүртээмжтэй орчин бүрдүүлэхэд анхаарч “Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээ”-г албан ёсоор хийлгэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй оюутанд зориулан дараах үйлчилгээг үзүүлдэг:
• Төрийн буцалтгүй тусламжид хамруулах
• Боловсролын зээлийн үйлчилгээнд хамруулах
• Оюутны дотуур байранд давуу эрхтэй сонголт хийлгэх
• Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх /эрүүл мэндийн үзлэг оношилгоо, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа/
• Хэрэглэгчийн эрэлт, хүсэлт, хэрэгцээнд суурилсан дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх
• Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад зориулсан өдөрлөг
• Бусад