Тэнхимийн танилцуулга
Хүрээ МХТДС-ийн солонгос хэлний тэнхим нь 2009 онд байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй гадаад хэлний/солонгос хэлний/ хөтөлбөрөөр сургалт явуулж байна.
Зорилт:
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 5, 6-р түвшинд хүрэх
- Хоёр хэл дээр бичгийн ба аман орчуулгыг чөлөөтэй, чанартай орчуулах мэдлэг, чадварыг эзэмших
- Багаар ажиллах, манлайлах, нийгмийн сайн үйлстэн, зөв боловсон бие хүн болон төлөвших
Тэнхимийн давуу тал:
- Солилцооны оюутнаар солонгос улс руу 1 жилийн хугацаатай суралцах боломжтой.
- Тэнхимийн тэтгэлэг, сурлагын тэтгэлэг, оноосон тэтгэлэг зэрэг тэтгэлэгтэйгээр суралцах олон боломжтой.
- 100%-ийн солонгосын хөрөнгө оруулалттай сургууль учраас солонгос хэлээр ярих, сэтгэх бүрэн боломжтой/ нийт багш нарын тал нь солонгос багш нар байдаг/.
- Солонгосын Сэжүн институт сургууль дотроо байдаг ба солонгос соёл, хэл, ёс заншил, төрөл бүрийн үйл ажиллагаа, тэмцээн уралдаанд оролцож өөрийн чадвараа сорих туршлага хуримтлуулах боломжтой
Оюутнуудад олгох чадвар, дадал, мэдлэг:
- Солонгос хэлний авиа зүй, үгсийн сан, өгүүлбэр зүй, найруулага зүйн мэдлэгтэй, ярих, сонсох, бичих, унших гадаад хэлний дөрвөн ур чадварыг дээд түвшинд эзэмших.
- Хоёр хэл рүү орчуулгын утга санааг зөв бүрэн дүүрэн хөрвүүлэх чадвар эзэмших.
- Аман болон бичгийн орчуулгыг утга зохиол, сэтгэлгээний онцлог, хэлний болон хэлний төрөл бус үзэгдлүүдийг зэрэгцүүлэн тайлбарлах, хялбар ойлгуулах, шаардлагатай арга хэлбэрийг сонгон орчуулах чадвар эзэмших.
Төгссөний дараах ажлын байр:
- Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй солонгос аж ахуйн нэгжид орчуулагч
- Монгол улсад суугаа Солонгос улсын төрийн байгууллагад орчуулагч, мэргэжилтэн
- Солонгос хэлний хөтөч тайлбарлагч
- Орчуулгын товчоонд орчуулагч
- Солонгос Монголын хамтарсан компани, хүрээлэн, төвүүдэд мэргэжилтэн, орчуулагч
- Гадаад харилцааны ажилтан
- Солонгос хэлний төвүүдэд багш
- Хэлний мэргэжилтэн, судлаач
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 55 hours
- Skill level All levels
- Language English
- Students 27
- Assessments Yes