Шим тэжээл судлаач мэргэжил нь хүний биеийн эрүүл мэнд болон зөв хооллолтын хэв маягийг бий болгоход зайлшгүй хэрэгцээтэй хоол хүнсний шим тэжээл, хүнсний тухай шинжлэх ухаан, хоол хүнсний хангалтад хяналт тавих зэрэг хооллолтыг бүхэлд нь хамарсан суурь шинжлэх ухаан ба хэрэглээний шинжлэх ухааныг судалдаг.
Сургалтын гол агуулга нь шимт бодисын солилцоо ба үүрэг, мөн хоолны нарийн зөв дэглэм, шим тэжээлийн үнэлгээ хэрхэн хийх зэргийг судалж, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хүнсний нийлүүлэлтийн менежмент болоод ерөнхий онол, дадлагыг сурч эзэмшин одоо ба ирээдүйд эрэлттэй хоол зүйч болон хүнсний мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилготой юм.
Төгссөний дараах ажлын байр
- Хоол зүйч (Эмнэлэг,аж ахуй нэгж,сургууль дотуур байр, эрүүл мэндийн нэгдэл)
- Судалгааны газарт судлаач (эмийн компани, анагаах ухааны судалгааны төв, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэр зэрэг байгууллагууд)
- Хүнсний бүтээгдэхүүний компаний судалгааны ажилтан болон зөвлөгч (Хүнсний бүтээгдэхүүний ашиглалт ,шим тэжээлийн талаар хэрэглэгчдэд зөвөлгөө өгөх )
- Хоолны үйлчилгээний аж ахуй нэгжийн хянагч (fast food,зочид буудлын үйлчилгээ, эрэлтийн хэмжээг дээшлүүлэх болон зар сурталчилгаа хариуцагч ,менежер,хянагч )
- Багш (Судалгааны ажилд зориулан магистр, гадаад руу явуулах)
- Мэргэжилтэй холбоотой хэвлэл мэдээллийн ажилтан (сэтгүүлч, найруулагч, маркетинг зар сурчилгаа)
- Шим тэжээлийн бодлого төлөвлөгч (Засгийн газрын байгууллага эрүүл мэнд, нийгэм хангамжийн яам болон шим тэжээлийн бодлого боловсруулах байгууллагад ) зэргээр цаашид ажиллах боломжтой.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 40 hours
- Skill level All levels
- Language English
- Students 20
- Assessments Yes