Tэнхимийн танилцуулга
Манай Англи хэлний тэнхим нь 2009 онд нээгдсэнээс хойш төрөл бүрийн салбарт ажиллах англи хэлний чадварлаг орчуулагч бэлтгэхээс гадна англи хэлээр ярих авъяас чадвараа хөгжүүлэх сонирхолтой хэн бүхэнд тусалж дэмжих үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
Хэтийн төлөв
Англи хэл нь олон улсын хэл бөгөөд бизнесийн салбарт нэн чухал шаардагатай хэл билээ. Англи хэлтэй мэргэжилтнүүд их эрэлттэй болсон өнөө үед бид гадаад болон дотоодын янз бүрийн мэргэжлийн салбарт ажиллах англи хэлний мэргэжлийн өндөр ур чадвартай чадварлаг оюутнуудыг сургаж бэлдсээр байх болно.
Тэнхимийн зорилго
Англи хэл нь бүх мэргэжлийн суурь болсон өнөө үед бид нийгмийн аль ч салбарт ажиллах, удирдах чадвартай мэргэжлийн англи хэлний оруулагчыг сургаж мэргэшүүлнэ. Бид англи хэлийг практик хэрэглээнд ашиглах чадвартай улмаар төрөл бүрийн чиглэлээр англи-монгол, монгол-англи орчуулгаар дэлхийн түвшинд өрсөлдөхүйц мэргэжлийн өндөр мэдлэгэтэй орчуулагч бэлдэх, сургах зорилготой.
Англи хэлний хөтөлбөр
Үндсэн хичээл
- Англи хэлний яриа
- Англи хэлний найруулга зүй
- Англи хэлний зүй
- Англи хэлний уншлага
- Сонсох дадлага
- Англи хэлний үгсийн сан
Цөм хичээл
- Бизнесийн англи хэл
- Англи хэл дээрх илтгэл
- Албан бичиг шинжлэх ухааны хэл найруулга
- Видел болон аудио англи хэл
- Мэдээний англи хэл
- Англи Америкийн уран зохиол
Орчуулгын хичээл
- Орчуулгын онолын үндэс
- Англи-Монгол орчуулга
- Монгол – Англи орчуулга
- Видео – Англи хэл орчуулга
- Уншлага – гүнзгий шат ба орчуулга
- Хэлмэрчлэхүй
Төгссөний дараах ажлын байр
Англи хэлний орчуулагч мэргэжлээрээ дотоод ба хилийн чанадад ажиллаж болох салбарууд:
Мэдээлэл холбоо, бизнес, аялал жуулчлал болон шинжлэх ухааны шинэ салбар болох сэргээгдэх эрчим хүч, био-технологи гэх мэт нийгмийн бүхий л салбарт өөрийн мэргэжлээрээ ажиллах бүрэн боломжтой
- Боловсролын байгууллагууд / Гадаадын их дээд сургуульд элсэн суралцах
- Мэргэжлийн орчуулагч / Аялал жуулчлалын агентлаг
- Засгийн газар, олон нийтийн байгууллага
- Cанхүүгийн байгууллага
- IT, Харилцаа холбооны компаниуд.
- Хэвлэл мэдээлэл, радио, телевиз.
- Эмнэлэг … гэх мэт.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 45 hours
- Skill level All levels
- Language English
- Students 10
- Assessments Yes