skip to Main Content

Өнөөдөр бидний амьдарч буй нийгэм маань компьютераас улам бүр их хамаарсаар байна. Өөрөөр хэлбэл та хаана байхаасаа үл хамааран шууд болон шууд бус замаар компьютертай холбогдсоор байгаа.
Доорх төрлийн компьютерийн гэмт хэрэг гарах нь улам их болсоор байна. Үүнд:
• Мэдээллийн хулгай
• Өгөгдөл рүү хандсан зөвшөөрөлгүй хандалтаар өгөгдөлийг өөрчлөх
• Программ хангамжийн хулгай.
• Техно-вандализм /Мэдээлэл устгах/
• Хууль бус мэдээллийг серверт байрлуулан цацах
• Компьютер ашиглан банк дээрэмдэх
• Техник хангамжийг дууриалган үйлдвэрлэх
• Хуурамч бичиг баримт үйлдэх
Мөн хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр компьютерт virus, worm, trojan horse гэх мэт хэрэглэгчийн мэдээллийг сүйтгэж болохуйц хортой кодыг хуулбарлаж, энэ нь компьютерээс компьютерт, сүлжээнээс сүлжээнд дамжин халдварласаар байх болсон.

Мэргэжлийн танилцуулга
Мэдээллийн үнэ цэнэ, Компьютерийн хэрэглээ өсөхийн хирээр мэдээллийн хамгаалалт, аюулгүй, найдвартай байдлын асуудал маш хурцаар тавигдаж байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн гарч ирсэн нэг мэргэжил бол МАБИ буюу Мэдээллийн Аюулгүй Байдлын Инженер.
Цахим аюулгүй байдал болон Мэдээллийн баталгаат байдал, компьютерийн систем, сүлжээ, мэдээллийн системийг тасалдах, устгах, хууль бусаар хандах, ашиглах, ил болгох зэргээс хамгаалах үйл ажиллагааг МАБИ хийдэг.
Энэхүү мэргэжлээр суралцсанаар
• Сүлжээний аюулгүй байдал
• Үйлдлийн системийн хамгаалалт
• Мэдээллийн аюулгүй байдал
• Интернэт орчны аюулгүй байдал
• Мэдээллийн нууцлал ба хамгаалалт
• Халдлага ба хамгаалалтын талаар дэлгэрэнгүй суралцана.

Төгсөлтийн дараах ажлын байр
Төгсөгчид Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Сүлжээний админ, Мэдээлэл технологийн инженер, МАБ-ын багш гэх мэт салбарт ажиллах чадвартай бөгөөд мэдээллийн аюулгүй байдалдаа анхаардаг бүх л байгууллагуудад ажиллах боломжтой.

Back To Top